Нийслэлийн ЕБС-ийн  III улирлын амралт энэ сарын 30-нд эхэлнэ. Тодруулбал, нийслэлийн ЕБС-ийн сурагчид 03.30-04.05-ны хооронд долоо хоног амрахаар шийдвэрлэлээ.

Харин орон нутгийн ЕБС-ийн сурагчид энэ сарын 23-аас ирэх сарын 05-ыг хүртэл  хоёр долоо хоног амарна. Ингэхдээ тухайн орон нутгийн цаг үеийн нөхцөл байдлаас /хөл хорио тогтоосон, халдварт өвчин дэгдсэн, цаг агаарын хүндрэл, хаваржилт г.м/ хамааран Засаг дарга сурагчдын амралтад зохицуулалт хийх эрхтэй.

Эх сурвалж: http://www.mecss.gov.mn