Бид тоймлоё, Та унш

2020.04.23 Пүрэв                              15°C                2,785       Нас ахар болно.

Чухлыг тоймлоё 

Нийслэлийн 13 байршилд ойн төгөл байгуулна

 

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас сул шороо ихтэй зүлэгжүүлэлт, иж бүрэн ногоон байгууламж, ойн төгөл хийх шаардлагатай 157 байршлыг тогтоож ногоон байгууламж хийж буй.Энэ жилийн хувьд нийслэлд нийт 122 га талбайд ногоон байгууламж, 13 байршилд ойн төгөл шинээр хийгдэж байгаа юм. Одоогийн байдлаар Бээжингийн гудамж ,БНЭУ-ын Элчин сайдын яамны урд талбай, Хөгжим бүжгийн коллежийн урд, зүүн талбай дагуу 66 ширхэг том оврын нарс мод, 113 ширхэг гацуур мод тарьж, 1200 ширхэг боролзгоноор 376 урт метрийн ургамалан хашлага үүсгэж байна.   Мөн дээрх байршлуудад тэхийн шээг, голт бор, монос, нохойн хошуу зэрэг 105 ширхэг гоёлын мод бутыг тарьж 900 м.кв талбайг зүлэгжүүлэхээр төлөвлөжээ.

 

Дэлхийд алдартай ногоон хот

Дэлхийн  хамгийн эко, ногоон хотоор Норвегийн Осло шалгарчээ. Жил бүр шилдэг ногоон хотуудын жагсаалтад зүй ёсоор бичигддэг энэхүү хот нь Европ тивдээ хүн амын төвлөрөл ихтэй, томоохон хотуудын тоонд ордог ч дулаан ялгаруулалтаараа хамгийн багад тооцогддог нь гайхалтай. Цаг хугацаа өнгөрөх тусам нийтийн тээвэр, автомашины тоо нэмэгдэж байгаа ч үүнтэй зэрэгцэн агаарын бохирдлын асуудлаа давхар шийдсээр ирсэн. Үүний гол хүчин зүйлүүдийн нэг бол иргэд нь цахилгаан тээврийн хэрэгсэл ашиглах болсон явдал юм. Мөн иргэдийн 56 хувь нь нийтийн тээврээр үйлчлүүлдэг бөгөөд эдгээр нь сэргээгдэх эрчим хүчээр ажилладаг аж. Харин халаалтын системийн 80 хувийг нь хаягдал хогоо дахин боловсруулж, сэргээгдэх эрчим хүчээр хангадаг байна. Энэ нь ойролцоогоор 60 мянган автомашинаас үүсэх агаар бохирдлыг багасгаж чаджээ.

 

Энэ талаарх зарим албаны хүний мэдэгдэл!

Улаанбаатар хотын Ногоон байгууламжийн бодлогын асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Сүхбат “Нийслэлийн Засаг даргын өгсөн үүргийн дагуу Улаанбаатар хотод ногоон байгууламжийн тоог нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Сул шороо ихтэй явган хүний зам дагасан байршлуудад болон орон сууцны хороолол дунд ойн төгөл хийгдэнэ. Мөн Долоон буудал буюу Чингэлтэйн гудамжны зам дагуу 920 ширхэг улиас модыг суулгаж зүлэгжүүлэх бөгөөд Ногоон нүдэн нуурын гудамж Тасганы овоо болон Ард аюушийн өргөн чөлөөнд бортоготой гацуур мод, том оврын нарс зэргийг суулгаж тохижуулж эхэлсэн” гэлээ.


 

Дахиад нэг чухал шийдвэр

Улсын онцгой комиссын шийдвэрээр өчигдрөөс хот хоорондын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарласан. Тэгвэл өнөөдрөөс нийслэлийн найман шалган нэвтрүүлэх товчоогоор ачаа тээвэр болон зайлшгүй шалтгаантай иргэдийг Нийслэлийн Онцгой комиссын зөвшөөрлөөр нэвтрүүлж байна.Тээврийн цагдаагийн албаны мэдээлснээр хүндэтгэн үзэх шалтгаантай буюу эмнэлгийн тусламж авах хэрэгтэй, жирэмсэн, хүнд өвчтэй болон ар гэрийн гачигдалтай иргэдэд Нийслэлийн онцгой комиссоос зөвшөөрөл өгч байгаа аж. Ийм шалтгаанаар хэчнээн иргэн  Улаанбаатар хотод өнөөдөр нэвтэрсэн талаарх нэгдсэн дүн гараагүй байгаа аж. Энэ талаарх мэдээллийг маргааш Нийслэлийн онцгой байдлын газраас өгөх юм байна.


 

Ирэх өвөл цар тахалын давалгаа дахин эхэлж болзошгүйг АНУ-ын мэргэжилтэн анхааруулжээ

Цар тахлын оргил үе АНУ-д ойртож байгаа ч ирэх өвөл хоёр дахь давалгаа эхэлж, өмнөхөөсөө илүү хохирол учруулж болзошгүйг тус улсын Халдварт Өвчний Хяналт, Урьдчилан Сэргийлэх Төвийн захирал, доктор Роберт Рэдфилд өчигдөр анхааруулжээ.Вашингтон Пост сонинд өгсөн ярилцлагадаа тэр ирэх өвөл дэгдэх коронавирусийн тахал нь ханиад томууны улиралтай давхцах тул эрүүл мэндийн салбарт илүү ачаалал үүсгэж, өнөөдрийнхөөс илүү аюул хөнөөл учруулах боломжтой гэж ярьсан байна.Шинэ коронавирус нь улирлын чанартай ханиад томуунаас илүү халдвартай, илүү хөнөөлтэй гэгддэг. Үүнээс гадна Covid-19 өвчний эсрэг вакцин ирэх өвөл гэхэд бүтээгдэж амжихгүй нь байдлыг хүндрүүлж байна гэж Рэдфилд доктор ярьжээ. Хамгийн эхний вакцин гарахад 12-18 сар шаардлагатай байгаа юм.


 

  • Дэлхийд алдартай Японы уран бүтээлч Яаёой Кусама өнөөдөркоронавирус цар тахлын эсрэг дуу хоолойгоо өргөж, өөрийн зохиосон шүлгийг уншжээ. Тэрээр “Өнөөдөр, цар тахал дэлхийг нөмөрсөн энэ үед би өөрийн үгийг хэлэхийг хүслээ” хэмээжээ. Шүлэг ерөнхийдөө коронавирусыг бид итгэл найдвар, хичээл зүтгэлээрээ ялж чадна гэсэн утгатай аж. Бүтээл, загвартаа маш их цэг ашигладгаасаа болоод цэгэнд дуртай гэдгээрээ алдаршсан 91 настай тэрээр шүлгээрээ коронавируст алга болохыг тушааж, тэмцэх цаг боллоо хэмээн хүмүүсийг уриалж, тэмцэж буй бүх хүнд талархал дэвшүүллээ.

 

 

 

Таны Сонорт 


-Монголбанкнаас ЦЕГ, арилжааны банкуудтай хамтран “Нягтлах тусам аюулгүй” аяныг зургадугаар сарын 20-ны өдрийг дуустал зохион байгуулахаар боллоо.

Өдрийн тойм Статистик 


Зарим хүний тархи бусад амьтдынхаас ч том байдаг бөгөөд хүний хамгийн том тархины жин 2.3 кг хүрч байжээ.

Өдрийн тойм Сошиал    


 

 

 

 

 

Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр