Улаанбаатар хотын ойн өдөр ирэх ирэх пүрэв гарагт тохионо. 1924 онд Анхны Үндсэн хууль баталж улсаа БНМАУ хэмээн тунхаглаж Нийслэл хүрээг Улаанбаатар хот гэж нэрлэсэн өдөр нь Аравдугаар сарын 29 юм. Энэ жилийн түүхт баярын өмнө Нийслэл хотын Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар Д.Сумъяабазар томилогдов. Тэрбээр УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөж дарга болсон нь Улаанбаатар хотын түүхэн дэх анхны тохиолдол боллоо. Түүнээс өмнө энэ албыг хашиж байсан 34 дарга бүгд зүүнээс баруун тийш налсан нар зөв халимаг үстэй байсан бол Д.Сумъяабазар эсрэгээрээ нар буруу халимагтай байгаа нь мөн л анхных болов. Бас Монгол Улсын аварга цолтой үндэсний бөх гэдгээрээ анхдагч болж буй.

Эх сурвалж: udriintoim.mn Е.Содном