Архангай аймгийн Булган сумын төвөөс зүүн зүгт 15 км-т Тамир багийн “Их тээл” гэдэг газар өчигдөр хээрийн түймэр гарчээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр ангийн 10 алба хаагч, орон нутгийн 30 иргэн ажиллаж, 21:00 цагт бүрэн унтраажээ.  Түймэрт 15 га талбай шатсан байна. Он гарсаар Булган, Дорнод, Сэлэнгэ аймгийн зургаан суманд  зургаан удаагийн ой, хээрийн гал түймэр гарсан байна. Түймэрт 22 га ой, 14,810 га хээрийн талбай шатжээ.

Хуурайшилтын үе жил бүрийн гуравдугаар сарын 20-ны өдрөөс зургадугаар сарын 10-ны өдөр, есдүгээр сарын 20-ны өдрөөс арваннэгдүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд таардаг.

Иймд, ногоон бүсэд зорчихдоо ил задгай гал түлэхгүй байх, асаасан гал, шүдэнз, тамхины галыг бүрэн унтраах, халуун үнс нурамыг ил задгай асгахгүй байж ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг ОБЕГ-аас анхаарууллаа.

Эх сурвалж: www.udriintoim.mn М.Өнөр