Энэ хавар малчдаас ноолуурыг кг тутмыг нь 100.000-аас буулгахгүй авна гэж ХХААХҮ-ийн сайд  Ч.Улаан мэдэгдээд байгаа юм. Мөн малчдад урамшуулал өгөх тухай ч энэ мэдэгдлийн үеэр хөндөгдсөн.

Тэгвэл зах зээлийн бодит нөхцөл байдалд ноолуурын үнэ ийм өндөрт хүрч чадахгүй гэдгийг үйлдвэрлэгчид ярьж эхэлжээ. Дэлхий дахинаа корона вирусийн халдвар дэгдэж бүхий л улс орны хил хаагдсан, ноолуурын хэрэглэгч орнууд ч эдийн засгийн хүнд нөхцөл байдалтай байгаа энэ үед ноолуурыг ийм өндөр үнээр авах боломжгүй гэж үйлдвэрлэгчид үзэн салбарын яамандаа хандаж эхэлжээ.

Эдийн засаг хямралтай үед битгий хэл тогтвортой үед ноолуурын худалдан авах үнэ 70-80 мянган төгрөгт л хэлбэлзэнэ гэж мэдэгдэж байна.

Тиймээс энэ хавар малчид ноолуураа 100.000-аас дээш худалдаална гэсэн салбарын сайдын мэдэгдэлд өөрчлөлт орж мэдэхээр болжээ.

Эх сурвалж: udriintoim.mn Г.НЯМ