Монголын парламентын 2020 оны ээлжит сонгуульд Улс төрийн намуудаас нэр дэвших хүмүүс энэ шөнө /2020-5-16/ тодорно. Нам, эвслүүд дээр нэр дэвшигчдийг тойрсон хэлэлцүүлэг идэвхтэй явагдаж байна. Зарим намд хэрүүл уруул ч их байгаа бололтой. АН-ын хувьд дарга удирдлага нь сүүлийн үед маш сонин сонголтоор шинэ гишүүдийг урих болсон.

АН-ын дарга, ноён С.Эрдэнийн сонголтод намынхан нь тийм ч тааламжтай бус байгаа. Тэгвэл энэ байдал нь нэр дэвшигчдийг тодруулах ҮБХ-ны Бага хурал дээр нь илэрч байна. Яг одоо хуралдаж байгаа ҮБХ-ны Бага хурлаас Сүхбаатар дүүрэгт Р.Амаржаргал, Лу.Гантөмөр, Э.Долгион нарыг нэр дэвшүүлэх шийдвэр гарч байгаа бололтой.

Р.Амаржаргал, Лу.Гантөмөр хоёр бол тодорхой байсан. Харин "Блүүмберг"-ийн захирал, "Монголиан коппер корпорейшн"-ийн хэвлэлийн төлөөлөгч, ноён Э.Долгионы хувьд АН-ын ҮБХ-нд хоёр хоногийн өмнө орсон. Гэтэл өнөөдөр АЗХ-ны ерөнхийлөгч ноён С.Эрдэнэболдын тойргийг булаачихаж байгаа юм. Үүнд ноён С.Эрдэнэболд ихээхэн дургүйцэж буй ажээ.