Бид тоймлоё, Та унш

2018.08.08 Лхагва                                25°C  2,456.45  Өлзийтэй сайн

Чухлыг тоймлоё


Иранд тавьсан Америкийн хориг хэрэгжиж эхэллээ

Ингэснээр Иранд автомашин, ган, үнэт металлын худалдаа, $-н гүйлгээ зогсож байгаа юм.

Энэ зөвхөн эхлэл

Өчигдөр хэрэгжсэн хориг эхний хэсэг нь бөгөөд 11/5-нд дараагийн шат нь хүчин төгөлдөр болно. Энэ нь Ираны нефтийн экспортыг зогсоох зорилготой гэнэ. Иран нь нефтийн экспортоороо дэлхийд 3-т бичигддэг юм.

Яагаад хориг тавив?

Трамп Ираны цөмийн хөтөлбөрийг хязгаарлах зорилготой гэрээг “түүхэн дэх хамгийн муу гэрээ” гэж дүгнэн 5 сард гарч, өмнөх хоригоо сэргээхээр болсон. Одоогоор уг гэрээнд Их Британи, Герман, Франц, Орос, Хятад улсууд байна.

Иран юу гэв?

Ерөнхийлөгч Хасан Рухани Трампыг хүсэж байвал “яг одоо урьдчилсан нөхцөлгүйгээр уулзъя” гэсэн. Харин Трамп хариу өгөөгүй байна. Сонирхуулахад $-н гүйлгээ зогсох сургаар Ираны валют ханшаа алдаж, 100.000 риалыг 1$-р арилжаалах болсон юм.


Вэйсел Акчайг нууцын зэрэглэлтэй хулгайлсан уу?

Хууль зүйн сайд Ц.Нямдорж “Вэйсел Акчайг хулгайлахад Монголын тагнуулчид оролцсон гэх хардлага байгаа. Гэхдээ түүнийг хулгайлсан хэргийг шалгаж байна. Энэ хэрэгт нууцын зэрэглэлтэй зүйлс бий” гэв. Харин Туркийн ЭСЯ-аас “Вэйсел Акчайг авах хүсэлт удаа дараа тавьж байсан ч, Монголд хууль бус ажиллагаа явуулаагүй. Энэ хэрэгт Монголын тал хариулт өгнө” гэлээ.


Ослын тоо 55.3%-р өсжээ

ОБЕГ-т 7/20-8/3 хүртэл 87 удаагийн дуудлага ирж, 92 хүний амийг аварчээ. Энэ нь өнгөрсөн оноос 55.3% өссөн үзүүлэлт бөгөөд үүнд гол усны осол нөлөөлжээ. Тухайлбал, он гарсаар 63 хүн гол усанд осолдож амь насаа алдсаны 15 нь хүүхэд байгаа юм. Тиймээс иргэдийг гол, усны ослоос сэрэмжлэхийг анхааруулж байна.


Австрали 25 сая дахь иргэнээ угтан авна

Урьдчилсан тооцоогоор өнөөдөр Австралийн хүн ам 25 сая болно. Судалгаагаар тус улсын хүн амын 62% нь цагаач, 38% нь уугуул иргэд гэнэ. Мөн ABC агентлагийн хүн амын тооцоогоор 83сек тутамд 1 хүн Австрали руу цагаачилдаг байна. Гэвч цагаачдын хурдацтай өсөлт дэд бүтцэд нь сөргөөр нөлөөлж, улс төрчдийг хагаралдуулах болжээ.


Токио-2020 олимпт царай таних төхөөрөмж ашиглана

Энэ нь тамирчин, сайн дурынхан, хэвлэл мэдээлэл зэрэг 300 мянга гаруй хүний царайг тогтоох чадалтай юм. Тухайлбал, хүмүүсийн мэдээллийг ухаалаг картад суурилуулж, төхөөрөмжийн урд зогсоход тухайн хүний зураг дэлгэцэнд гарч ирнэ. Энэ нь хамгаалалтын ажилтнаас 2,5 дахин хурдан бүртгэх юм.

Таны сонорт


 Хаппи Веритас төв элэгний үрэвсэл, хатуурлын шинжилгээг 8 сарыг дуустал үнэгүй хийнэ.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр