Бид тоймлоё, Та унш

2019.04.15 Даваа                                            16°C   2,631.77  Эрхтэн хурц болно

Чухлыг тоймлоё


Манай улс СӨБ-ын хөрөнгө оруулалтаар дэлхийд тэргүүллээ

НҮБ-ын Хүүхдийн сангийн тайланд дурдсанаар Монгол улс сургуулийн өмнөх боловсролын хөрөнгө оруулалтаараа дэлхийд тэргүүлсэн байна. Учир нь манай улс боловсролын салбарын төсвийн ¼-с илүүг СӨБ-д хуваарилдаг ба үүнийг Хүүхдийн сан өндрөөр үнэлжээ.

Дэлхийд өндрөөр үнэлэгдсэн ч…

2-5 насны хүүхдийн 83.6% нь цэцэрлэгт хамрагдаж байгаа нь бусад улсаас өндөр үзүүлэлттэй байгаа юм. Гэвч жил бүр “цэцэрлэг хүрэлцээгүй, сугалаанд шалгараагүй, харьяалал биш” гэх шалтгаанаар олон хүүхэд цоожтой хаалганы цаана үлддэг. Жнь: 2017 онд 63 мянга гаруй хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадаагүй байна.

Ядуу өрхийн хүүхдүүд цэцэрлэгт хамрагдах нь бага

Манай улсын чинээлэг өрхийн хүүхдүүдийн СӨБ-ын хамрагдалт бага орлоготой өрхөөс 2.5 дахин илүү байгаа юм. Гэтэл энэ нь бага наснаас эхлэлтэй тэгш бус байдлын эрсдэлийг нэмэгдүүлдэг гэдгийг Хүүхдийн сан анхааруулжээ. Хэдийгээр манай улсын СӨБ-д зарцуулж буй хөрөнгө ОУ-д өндрөөр үнэлэгдсэн ч жилд 60 гаруй мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байна.


Сэтгэлзүйн зөвлөгөө үнэгүй аваарай

Сэтгэлзүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгөх кабинет Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын 1 давхарт нээгдлээ. Уг төв нь 10:00-16:00 цагийн хооронд бүх насныханд зөвлөгөө өгөх ба үйлчлүүлэгчийн хувийн мэдээллийг авахгүй юм. Учир нь дийлэнх хүмүүс хүчирхийлэл, араар тавилт, амиа хорлох бодол, донтолт, сэтгэл гутрал зэрэг асуудлаар зөвлөгөө авдаг учир нэр, хаяг, утас, регистр гэх мэт хувийн мэдээллээ өгөхийг хүсдэггүй байна. Манай улс 2018 онд амиа хорлолтын тоогоороо дэлхийд 5-т орсон ба 4 хүн тутмын 1 нь сэтгэцийн асуудалтай байдаг гэнэ.


Үхсэн болон өвчтэй малын мах байв

Баян-Өлгий аймгийн иргэн М 4/8-нд УБ руу баталгаагүй 20 тн мах оруулахыг завдсан юм. Тус махнаас НМХГ шинжилгээ авахад маханд бүлэн, булингар, давс үүссэн, шинэлэг чанаргүй буюу үхсэн болон өвчтэй малын мах гэх дүгнэлт гарчээ. Иймд махыг устгалд оруулж, иргэн М-г аймгийн прокуророос зөрчлийн хэрэг нээн шалгаж эхэлжээ. Тэрээр өмнө нь их хэмжээний үхсэн малын мах хадгалж байсан нь тогтоогдон торгуулж байсан юм.


Суданы арми ерөнхийлөгчөө огцрууллаа

Суданы арми иргэдийн эсэргүүцлийн дагуу 30 жил төр барьсан ерөнхийлөгч Омар аль Баширийг суудлаас нь буулгаж баривчиллаа. Улмаар армийн генерал улсаа 2 жил удирдахаар болж онц байдлыг 3 сар, 10:00-04:00 цаг хүртэлх хөл хориог 1 сар сунгаж усан боомтуудын 24 цаг цаг хаахаар болжээ. Гэвч иргэд арми засгийн эрхэнд гарсныг эсэргүүцэж ерөнхийлөгчийг олон нийтийн саналаар сонгохыг хүссэн байна.


Венесуэл Америкийн хоригийг зөрчжээ

Венесуэлийн газрын тосны PDVSA компани 4/10, 11-нд Куба руу 1 сая баррель газрын тос экспортолсон байна. Гэвч газрын тос зөөвөрлөсөн усан онгоц нь Америкийн хоригт багтаагүй гэлээ. Венесуэл дахин 3 усан онгоц газрын тос тээвэрлэнэ гэсэн ба эдгээрийн 1 нь Америкийн хоригт багтжээ. Америк 1 сард PDVSA компанид, 4/4-нд Куба руу газрын тос экспортолдог Венесуэлийн 3 компаний 34 усан онгоцонд хориг тавьсан ч Венесуэл, Куба улсууд Америкийн хоригийг үл тоон газрын тосны худалдаагаа үргэлжлүүлнэ гэсэн юм.

Таны сонорт


Image result for lamp icon Урсгал засвартай холбоотойгоор өнөөдөр цахилгаан хязгаарлах газрууд.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр