Бид тоймлоё, Та унш

2018.09.12 Лхагва                   16°C    2,480.81 Эд мал баялаг, төгөлдөр болно

Чухлыг тоймлоё


Солонгосын визний журамд өөрчлөлт орлоо

Гэхдээ зөвхөн олон удаагийн визний журам өөрчлөгдсөн. Өмнө нь 1, 3, 5 гэсэн шатлалтай олгодог байсан визийг шинэчлэгдсэн журмаар 3, 5 жилээр олгохоор боллоо.

Журамд орсон өөрчлөлтүүд,

  • ОУ-д ашиглагддаг кредит карт эзэмшигчийн харилцагчийн зэрэглэл болон зарцуулалтаас хамааран VIP үйлчлүүлэгч гэж үзсэн
  • Солонгост руу сүүлийн 2 жилд 10-аас дээш зорчсон
  • Эмч, өмгөөлөгч, багш, сэтгүүлч, найруулагч, редактор зэрэг мэргэжлээр холбогдох байгууллагад 1-ээс дээш жил ажилласан,
  • 1 жилийн турш төлсөн татвар ₮500 саяас дээш эсвэл шилдэг ААН-д хэлтсийн даргаас дээш албан тушаалд 1-с дээш жил ажилласан
  • Солонгост бакалавр, мастер, докторын зэрэг хамгаалсан иргэн, тэдгээрийн гэр бүл, үр хүүхэд
  • Олны танил урлаг, соёлын зүтгэлтэн, тамирчин
  • ₮500 саяас дээш үл хөдлөх хөрөнгө, санхүүгийн хөрөнгө эзэмшигчдэд олон удаагийн виз олгохоор боллоо.

Тойм

Өнгөрсөн онд манай улсын 110 мянган иргэн Солонгосыг зорьсон бол тус улсаас 70 мянган иргэн иржээ. Эдгээр иргэдийн дийлэнх нь хөдөлмөрийн насных ба энэ тоо жил бүр 10 мянгаар нэмэгддэг гэнэ.


Хамгаалалтын бүсэд нүхэн жорлон ашиглахыг хориглолоо

Ингэснээр хөрс, усны бохирдол буурна. Учир нь нүхэн жорлон УБ-г ундны усны хомстолд оруулж, халдварт өвчний нян тараадаг гэнэ. Нийслэлийн усны сан бүхий онцгой хамгаалалтын бүсэд 3.852, энгийн хамгаалалтын бүсэд 18.381, эрүүл ахуйн хориглолтын бүсэд 3.629 иргэн нүхэн жорлонтой амьдарч байна.


Эх орондоо хөдөлмөр эрхэлцгээе!

Баасан гарагт болох Эх орондоо хөдөлмөр эрхэлцгээе өдөрлөгийн үеэр үндэсний үйлдвэрлэгч 50 ААН, нээлттэй 500 ажлын байр зарлана. Ингээд ажлын ярилцлага хийж, зөвлөгөө өгнө. Мөн гадаадад ажиллаж байсан иргэдийн мэдлэг, туршлагыг нутагшуулах талаар хэлэлцэнэ.


Ким Жон Ун Трамтай уулзахыг хүслээ

Хойдын удирдагч Ким Жон Ун ерөнхийлөгч Трампад захидал илгээн дахин уулзах хүсэлт тавилаа. Трамп үүнийг баяртайгаар хүлээн авч уулзалтын товыг тохиролцоход бэлэн гэв. Тэд 6/12-нд Сингапурт анхны түүхэн дээд уулзалтаа хийсэн юм.


Тэслагийн хувьцаа дахин өслөө

Компаний гүйцэтгэх захирал Элон Маск Пүрэв гарагт шууд нэвтрүүлгийн үеэр мариухан татсан нь компаний хувьцааг 6%-р унагахад хүргэсэн юм. Харин Даваа гарагт хувьцаа 8%-р өсч $285.5 болжээ. Элон Маск Модель 3 машины үйлдвэрлэлээ хурдасгаж 2025 онд $9 тэрбумын өрнөөс гарахаар төлөвлөжээ.

Таны сонорт


PDIC эмнэлэг 9/15-нд жирэмсэн эхчүүдийн шүдийг үнэгүй эмчилнэ.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр