Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг тэмцэл дэлхий даяар өрнөж байгаа билээ. Цагаан нь эхэлж нүүдэг болохоор шатрыг арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан спорт гэж Австралийн Сиднейн радиогоор шүүмжилсэн. Мөн хүүхэлдэйн кинонд өнгөт арьст баатрын дуу хоолойг цагаан арьст жүжигчин оруулахгүй байх тухай яриа гарсан юм.

Тэгвэл Францын гоо сайхны L`Oreal компани зарим бүтээгдэхүүндээ “цагаан”, “цайруулах”, “гэрэлтүүлэх” гэх мэт үгсийг оруулахгүй байх шийдвэр гаргасан байна. Хэдийгээр компанийн удирдлага энэ талаар албан ёсоор ямар нэгэн тайлбар хийгээгүй ч арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг тэмцэл, шахалт ийм шийдвэр гаргахад хүргэсэн бололтой.

Р.Гэгээ