УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр АТГ-ын дэргэдээс сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрээр өөрийнх нь УИХ-ын гишүүний бүрэн эрхээс түдгэлзүүлэх саналыг УИХ-д оруулсан Ерөнхий прокурор Б.Жаргалсайханы эсрэг гомдлыг АТГ-т хүлээлгэж өгч байгаа аж.

Тэрээр энэ талаар  “Сүүлийн хэдэнг өдрүүдэд би УИХ-д бие дааж нэр дэвшихтэй холбогдуулан, мөн өнгөрсөн даваа гаригт сэтгүүлч Мөнхбаясгалантай "Цензургүй яриа"-нд шууд орсонгтой холбогдуулан АТГ, НПГ гэдэг хоёр байгууллагын  хоорондл их дуудагдах боллоо. Энэ оны нэг сарын 13-нд Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан миний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д өргөн барьсан. Би 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Төрийн ордонд  мэдээлэл хийсэн. Миний эсрэг хууль бус үйл ажиллага явагдаад байна. Хэрэв АТГ-ын дарга Дашдаваа, Ерөнхий прокурор Жаргалсайхан ичдэггүй юм бол миний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг оруулаад ир гэсэн. Гэтэл намайг Ерөнхий прокурор Жаргалсайхан мэдээлэл хийхдээ УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхээр түрүү барьж хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаанд саад учруулж, нөлөөлөх гэж оролдсон гэж УИХ-д өргөн барьсан үндэслэлдээ дурдсан байдаг. Өөрөө ч энэ талаар задалж хэвлэлийнхэнд ярьсан. Үүнээс хойш 12 сарын 12-ны өдрийн хэвлэлийн хурал хууль зөрчсөн байж болзошгүй байна гэж өмгөөлөгч Батхуяг гэж хүнээс миний эсрэг гомдол гаргасан байдаг. Гэтэл түүнд 12 сарын 26-нд НПГ-аас Н.Номтойбаяр хууль зөрчөөгүй байна, Үндсэн хуулиар олгосон эрхээ эдэлсэн байна” гэсэн тогтоол гаргасан. Үүнээс харахад Ерөнхий прокурор өөрөө хууль тогтоох байгууллагад худал мэдээлсэн. Намайг гүтгэн доромжилсон. Хуулийн өмнө бүгд тэгш эрхтэй байх ёстой. Магадгүй хэн нэгэн намайг Монгол Улсын Ерөнхий прокурорын эсрэг өргөдөл АТГ-т өгч байгаад нүд рүүгээ гараа хийлээ, тэнэг үйлдэл хийлээ гэж бодох л байх. Намайг худал мэдүүлэг өгсөн, сайд байхдаа хууль зөрчиж шийдвэр гаргасан гэж түзэж байгаа бол би нотлох баримт дээр нь үндэслээд яагаад шалгуулж болохгүй гэж. Тэр үүднээс АТГ-т гомдлоо хүлээлгэж өглөө” хэмээв.

Түүнчлэн өөрийг нь УИХ-ын сонгуульд бие даан өрсөлдөхөөр болсон мэдээлэл гарсны маргааш АТГ-аас дуудаж худал мэдүүлэг өгсөн, сайд байхдаа хууль зөрчиж шийдвэр гаргасан гэж үзэж байсан хэрэгт нь яллагдагчаар татсан, мэдүүлэг өг гэж дуудсан хэмээв. Мөн маргааш нь НПГ-аас дээрх хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн, ирж танилц гэж дуудсэн гэдгийг ч тэрээр дурдав. Түүнчлэн шүүхээс албадан ирүүлэх шийдвэр гарах хүртэл бүх үйл ажиллагаа хууль зөрчсөн, Үндсэн хуулиар олгосон эрхийг нь эдлүүлээгүй хэмээсэн юм.

Эх сурвалж: udriintoim.mn