ОБЕГ-ын Гамшгийн эрсдэлийн удирдлагын газрын дарга, дэд хурандаа Д.Баасансүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг Хэнтий аймагт ажиллаж байна.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн энэ сарын 24-ний өдөр орсон хүчтэй бороо буусан үерийн улмаас үүссэн анхан шатны хохирлын үнэлгээг хийж байгаа юм.

Хохирлын үнэлгээг Монгол Улсын Шадар сайдын 2019 оны 1 дүгээр тушаалаар батлагдсан “Гамшгийн хохирол, хэрэгцээний үнэлгээ хийх журам”-ын дагуу хийж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлно гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.