Бид тоймлоё, Та унш

2019.07.30 Мягмар                                       20°C  2,665.32  Хэрүүл тэмцэл ирнэ

Чухлыг тоймлоё 


Ял аваагүй авлигачид!!!

АТГ-аас авлигын хэргийн 2 бичлэгийг нийтэд дэлгэлээ. Гэвч тэрбум гаруй ₮-н авлига авсан хүмүүст шүүхээс төрд ажиллах эрхийг хасах, торгох, авлигад авсан хөрөнгийг хураах зэрэг арга хэмжээ авчээ. Бүр зарим хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болсон байна. 

Оймсонд нуусан $100

МХЕГ-ын ажилтнууд ОУ-ын ачаа, тээврийн С зөвшөөрлийг олгохгүй удаах, хясан боогдуулах аргаар нийт ₮1 тэрбумыг авлигад авсан тогтоогдсон юм. Бичлэгээс харахад МХЕГ-ын хэлтсийн дарга Н.Баярсайхан оймсондоо хүртэл боодол $100 нуусан байна. Гэвч шүүхээс Н.Баярсайханы нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж, ₮40 саяар торгожээ. Мөн МХЕГ-ын 3 ажилтны авлига авсан хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болжээ. 

Ханцуйн дотроо наймаалцсан дарга нар 

АТҮТ-ийн хэлтсийн дарга Д.Батбаяр нь Эрдэнэс тээвэр ХХК-ий ачааны машинд тусгай зөвшөөрөл олгох замаар ₮57.5 саяын хахууль авсан байна. Гэтэл шүүхээс түүний нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилээр хасаж, ₮6.5 саяар торгож, ₮62.5 саяын хахуулийн хөрөнгийг улсын орлого болгожээ. Ийнхүү дарга нар ханцуйн дотроо наймаалцан авлигыг цэцэглүүлж байхад, шүүх торгох, эрх хасах зэргээр авлигачдыг толгойг илж байна.  


Багш нар өлсгөлөн зарлалаа

Түрээсийн орон сууцаас 200 квот олгохыг шаардаж 20 гаруй багш Хангарьд ордны гадна өлсгөлөн зарлалаа. Учир нь багш нарын дийлэнх нь цалингийн зээлтэй учир түрээсийн орон сууцанд хамрагдаж чадаагүй ба нийслэлийн удирдлагууд шаардлагыг нь хүлээн автал өлсгөлөнгөө зогсоохгүй гэв. Уг нь ЗГ-аас 1-р сард төрийн албан хаагчийн цалинг ₮122-170 мянгаар нэмсэн ч үнийн өсөлтөөс үүдэн амьдралд нь нөлөөлөөгүй гэнэ. 


Дүүргийн эмнэлэгт мэс засал хийдэг боллоо 

Одоогоор зөвхөн ХУД, ЧД, БГД-ийн эмнэлэгт шөрмөсний гэмтэл, өөхөн эдийн хоргүй хавдар, ясны хугарал, цөсний чулуу, гэдэсний түгжрэл зэрэг мэс заслыг хийж байна. Ингэснээр иргэд мэс засал хийлгэхийн тулд Гэмтэл, ХСҮТ зэрэг томоохон эмнэлэгт оочерлох шаардлагагүй болсон ба энэ онд багтан БЗД, СБД-ийн эмнэлэг мөн мэс засал хийдэг болно.


Оросын сөрөг хүчний удирдагч Навальныйг хордуулсан уу? 

Төлөөлөгчийнх нь мэдээлснээр тийм. Алексей Навальный өнгөрсөн 7 хоногт баривчлагдсаныхаа дараа харшлын шинж тэмдэг илрэн эмнэлэгт хүргэгдсэн байна. Одоогоор түүнийг хордуулсан эсэх нь тогтоогдоогүй ч арьсан дээр нь химийн бодисын нөлөөгөөр тууралт үүсжээ. Навальный нь Путинийг хүчтэй эсэргүүцдэг ба иргэдийг жагсаал цуглаанд уриалдаг юм.


Хүн амьтны эрлийзийг гарган авна 

Японы эрдэмтэд хүний эсийг амьтанд суулгах туршилтыг бүрэн дуусгах зөвшөөрлийг ЗГ-саа авлаа. Эрдэмтэд хүний эсийг хулганыхтай нийлүүлж, гахайн хэвлийд бойжуулан хүний донор болгон ашиглахаар төлөвлөжээ. Хүн амьтны эрлийз үр хөврөлийн туршилтыг Америк зэрэг улсад хийдэг ч бүрэн дуусгаж байгаагүй юм.

Таны сонорт


Image result for computer icon Түрээсийн орон сууцанд бүртгүүлэхэд анхаарах зүйлс.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал  


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр