ЗХЖШ-ын Иргэн-цэргийн харилцааны хэлтэс, ЦДБЭЧ хамтран Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр болон Монгол цэргийн өдөр, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 96 жилийн ойн баярыг угтан “Хатан ижии” хүндэтгэлийн арга хэмжээг 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдөр ЦДБЭЧ-ын концертын их танхимд 5 дахь жилдээ өргөн дэлгэр зохион байгууллаа.

Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний хөгжил, дэвшлийн төлөө олон жил үр бүтээлтэй ажиллаж, олон хүүхэд төрүүлж өсгөсөн, гэр бүл үр хүүхдүүд нь үе дамжин батлан хамгаалах, Зэвсэгт хүчин болон төрийн цэргийн байгууллагад алба хааж байгаа баялаг түүх намтартай, бахархан дуурайх гэгээн үйлстэй “Хатан ижий”-гээр Ц.Оролмаа, Я.Цэнджав, Ч.Долгорсүрэн, Ц.Цэцгээ, Т.Янжин, М.Жавзандорж, Я.Нина, П.Оюунцэцэг, Э.Энхтуяа нарын 9 ижийг өргөмжлөн алдаршуулав.

Эх сурвалж: http://gsmaf.gov.mn/