Бид тоймлоё, Та унш

2018.06.11 Даваа                                                20°C   2,412.80 Өлзийтэй сайн


Өнөөдөр болох үйл явдал:

  • Дэлхийн итгэмжлэлийн өдөр
  • Хүн амын хоол тэжээл, хүнсний аюулгүй байдлын өнөөгийн байдал, сайжруулах арга зам уулзалт болно

Чухлыг тоймлоё


ШХАБ-ын дээд түвшний уулзалтын тойм

Орос Монгол Хятад 3

Төрийн тэргүүнүүд албан ёсоор 4 дэх удаагаа уулзлаа. Энэ үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 онд болох авто замын уралдаан мөн 2 хөршийг холбох газрын тос, байгалийн хийн хоолойг Монголоор дамжин өнгөрүүлэхийг хүслээ. Хариуд нь Путин, Ши нар судалж үзнэ гэв.

Монголчууд хамтдаа судалж байна!

Манай улс ШХАБ-д гишүүнээр элсэх тухайд “Боломжийг судалж, улс төрийнхөн олон нийтийн санаа бодлыг сонсож, хэлэлцүүлэг явуулж эхэлсэн” гэж Ерөнхийлөгч хэллээ. Манай улсын одоогийн статус: ажиглагч.

ШХАБ буюу Шанхайн хамтын ажиллагааны байгууллага гэж юу вэ?

Евразийн найман улсыг нэгтгэсэн, хамрах газар нутгийн хэмжээгээр дэлхийн хамгийн том байгууллага юм. Гишүүд нь Орос, Хятад, Казакстан, Киргизстан, Тажикистан, Узбекстан, Энэтхэг, Пакистан.

Юу хийдэг вэ?

Төв Азийн аюулгүй байдал, тэр дундаа терроризм, салан тусгаарлах, хэт үзлээс сэргийлэх “албан ёсны” зорилготой гэдэг. Гэхдээ тэдний үйл ажиллагаа Өрнөдийн болон Америкийн эсрэг чиглэдэг гэдэг. 2001 онд байгуулагдсанаас хойш гишүүн орнууд батлан хамгаалах, эдийн засаг зэрэг салбарт нэгнээ дэмжин хамтран ажиллаж байна.

Хэн удирддаг вэ?

Шийдвэр гаргагчид нь дээрх найман улсын төрийн тэргүүнүүд. Дараагийн эрх мэдэлтэн нь найман улсын ерөнхий сайд нар. Тэгэхээр энэ байгууллага Их долоогийн дараа орохуйц, магадгүй зэрэгцэхүйц нөлөөлөл, хүчин чадалтай байгууллага юм.


Д.Гантулга, Д.Мурат нар суудалдаа үлдлээ

Өнгөрсөн 7 хоногт прокуророос Д.Гантулга, Д.Мурат нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлт ирсэн. Улмаар чуулган болон байнгын хороод хэлэлцэж тэдний бүрэн эрхийг түдгэлзүүлэхээс татгалзлаа. Уг нь эхлээд халдашгүй байдлын дэд хороо хуралдаж, 100 хувийн саналаар түдгэлзүүлэхийг дэмжсэн юм.


Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нар суллагдав

ОТ гэрээтэй холбоотойгоор 4/12-оос хойш хоригдож байсан Ч.Сайханбилэг, С.Баяр нарт хилийн хориг тавьж, батлан даалтад гаргалаа. С.Баярын астам болон тулай өвчин хүндэрсэн бол Ч.Сайханбилэг яаралтай хагалгаанд орох шаардлагатай болсон юм. Тэд одоо 2-р эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм.


Их 7 эмэгтэйчүүдэд хөрөнгө оруулна

ШХАБ-тай зэрэгцэн Их 7 уулзсан ба дүнд нь мөргөлдөөн ихээр гардаг бүс нутгийн охидын боловсролд $3 тэрбумын хөрөнгө оруулахаар болжээ. Мөн ОУ-ын чөлөөт, шударга, хүртээмжтэй худалдааг дэмжиж ажиллахаар боллоо. Гэтэл уулзалтын дараа Америкийн ерөнхийлөгч Трамп уг мэдэгдлийг дагахгүй байх үүргийг ЗГ-таа өгсөн байна. Их 7 гэж Канад, Америк, Их Британи, Япон, Герман, Франц, Итали улсыг хэлэх бөгөөд тэд дэлхийн нийт хөрөнгийн 60-с их %-ийг бүрдүүлдэг.

Таны сонорт


 ЧД, ХУД, СХД, БЗД, СБД, Налайх дүүрэгт цахилгаан хязгаарлана.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал 



Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр