Бид тоймлоё, Та унш

2018.09.11 Мягмар                        11°C   2,479.46 Хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ

Чухлыг тоймлоё


10 мянга гаруй багш Чингисийн талбайд жагслаа

Тэдний ажил хаялт 6 дахь өдрөө жагсаалаар үргэлжиллээ. Жагсагчид 1 цаг орчим төв талбайд эсэргүүцлийн суулт хийсний дараа Сангийн яам болон ХНХЯ-ны гадна цалин нэмэхийг шаардлаа.

Иргэд эсэргүүцэв

“Хүүхдийг хохироож байна, цалин нэмсэн байхад ажил хаясан нь буруу” зэргээр иргэд тэднийг эсэргүүцлээ. Одоогийн байдлаар 130 гаруй сургууль, цэцэрлэг ажил хаяжээ.

ЗГ-т тавьж буй шаардлага,

Үндсэн цалинг энэ сард багтаан 15% нэмэх, урамшууллын ₮300 мянгыг олгох, 2019/1 сараас цалинг 50% -иар нэмэх. Харин ЗГ ‘боломжоороо 8-12.5% нэмсэн. Дахин нэмэхийн тулд их хэмжээний өр тавихаас өөр аргагүй’ гэв.

Тойм

Багш нар гүрийж, ЗГ горойсоор ажил хаялт 7 дахь өдрөө үргэлжилж байна. Ийнхүү хүүхдүүд номын дуу сонсолгүйгээр хичээлийн шинэ жилийн 2 дахь 7 хоногтойгоо золгож Үндсэн хуулиар олгогдсон сурах эрх нь зөрчигдсөөр л...


Хүүхдийнхээ цахим хэрэглээг хянаарай

Судалгаагаар 10 хүүхдийн 8 нь сошиалаас зүй бус мэдээлэл авч, 5 хүүхдийн 1 нь танихгүй хүний хүсэлт авдаг нь тогтоогджээ. Мөн 13 нас хүрч байж фэйсбүүк ашиглах дүрэмтэй ч 11-12 насныхны 70% нь фэйсбүүк ашигладаг гэнэ. Тиймээс хүүхдээ цахим халдлагад өртөхөөс сэргийлж, сошиал хэрэглээнд нь хяналт тавихыг албаныхан урилаа.


Онгоцноосоо хоцрохгүйн тулд!

Та гэрээсээ 1-2 цагийн өмнө гарах хэрэгтэй. Учир нь Гачууртын уулзвараас Баянзүрхийн товчоо хүртэлх замыг 10 хоног, 9/15-с Яармагийн гүүрний замыг хэсэгчлэн хаана. Энэ хугацаанд тус чиглэлийн автобус Богд уулын арын замаар явна. Харин зүүн аймгаас ирж буй машинууд Чойрын замын төгсгөлөөс Төмөр замын 4-р зөрлөгөөр дайран Төв аймгийн замаар хот руу орно.


Хойд Солонгос цөмийн пуужингаа дэлгэсэнгүй

Тус улс баярын жагсаалдаа 5 жилийн дараа анх удаа цөмийн пуужингаа оролцуулсангүй. Мөн өмнөх жилүүдийн адил Америкийг эсэргүүцсэн утгатай уриа, лоозон ашиглаагүй байна. Үүнд Трамп талархал илэрхийлж 2 орны харилцаа сайн байгаа гэв. Жагсаалын төгсгөлд Ким, Хятадын төлөөлөгч Литэй хөтлөлцөн иргэддээ мэндчилсэн байна.


Өмнөд Солонгост 3 жилийн дараа МЕРС-ын халдвар илэрлээ

Кувейтээс ирсэн 61 настай эрэгтэйгээс МЕРС-ын халдварын шинж илэрчээ. Тэрээр 8/16-нд Кувейтийг зорьсон бөгөөд энэ хугацаанд гэдэс нь гүйлгэж эмнэлэгт хандсан байна. Одоогоор түүнд амьсгал давчдах, даралт ихсэх зэрэг шинж тэмдэг илрээгүй ч 1-2 долоо хоногийн дараа өвчин даамжирч магадгүй гэнэ.

Таны сонорт


Улиастайн уулзвараас Баянзүрхийн товчоо хүртэлх замыг 10 хоног хаана.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр