Бид тоймлоё, Та унш

2019.07.24 Лхагва                                   20°C  2,662.90  Идээ ундаа элбэг олдоно

Чухлыг тоймлоё 


Ирэх сараас УБ-ын замыг 3 бүсчлэлд хуваана

Замыг A, B, C бүсчлэлд хуваах шийдвэр 8 сараас хэрэгжихээр боллоо. А бүс нь Багшийн дээдээс Цэцэг төвийн уулзвар хүртэл, Б бүс Их тойруу, Баянбүрд, 100 айл, Баруун 4 замаас Зүүн 4 зам, С бүсэд дээр дурдсанаас гадуурх хэсэг хамрагдана. Ингэснээр хотын төвийн замын ачаалал 50% буурах гэнэ.

Бүсчлэлийн талаар тайлбарлавал, 

A, B, C бүсийн хязгаарлалтыг зөвхөн ажлын цагаар явуулах ба А, Б бүс рүү татвараа төлсөн, торгуульгүй, улсын үзлэгт тэнцсэн, өнгө үзэмж сайтай машинууд нэвтэрнэ. Харин шуурхай албаны машин, автобус, хэвлэл мэдээллийн машин, бүрэн цахилгаан машин А, B бүсчлэлд ямар ч шалгуургүй нэвтрэх юм. 

Үнэгүй зогсоол хаана ч байхгүй... 

А бүсэд байрлах бүх зогсоол төлбөртэй ба дугаарын хязгаарлалт тэгш, сондгойгоор үйлчлэх бол Б бүсэд одоогийн дугаарын хязгаарлалт үйлчилнэ. Ийнхүү хотын төвөөр зөвхөн “гоё” машин явахаар болсон учир автобусны шинэ маршрут бий болгож, цахилгаан болон эко автобус явуулах гэнэ. 


Баталгаагүй хүнснээс татгалз!

ТҮЦ-т худалдаалагдаж байсан хавчуургатай талханд 22 иргэн хордож, ХӨСҮТ-д хүргэгджээ. Хордлого авсан иргэдийн 3 нь эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж  байгаа ба хордсон гэх өндөг, хиамтай хавчуургатай талхыг БЗД-ийн 2 иргэн гэртээ хийдэг байжээ. Иймд баталгаагүй газраас түргэн муудах хүнсний бүтээгдэхүүн худалдан авахгүй байхыг НМХГ-аас анхааруулж байна.


Даргад таалагдаагүй шүүх бүрэлдэхүүн 

ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарын 9 хүнд холбогдох Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэх хэргийн шүүх хурал 8/12 хүртэл хойшиллоо. Шүүх хурал Төв аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хаалттай явагдсан ба өмгөөлөгчид шүүх бүрэлдэхүүнээс татгалзсанаар шүүх хурал хойшилсон байна. Б.Хурц нь гүйцэтгэх ажиллагааны явцад хууль зөрчин бусдыг эрүүдэн шүүсэн гэх хэрэгтэй холбоотойгоор 4/23-нд 30 хоног саатуулагдсан юм.


Венесуэл дахин тоггүй боллоо

Тус улсын 23 мужийн 18 нь тоггүй болсон ба энэ нь электрон соронзонгийн халдлагаас болсон гэж ЗГ нь мэдэгдлээ. Энэ явдал 3-р сард мөн давтагдаж, Венесуэлийн иргэд 7 хоногийн турш тог, ус, цахилгаангүй байсан юм. Тус улсад инфляцийн хэт хөөрөгдлөөс болж ЭЗ-ийн хямрал үүсэж, хоол хүнс, эм тариа хомстсон ба 4 сая гаруй хүн дүрвээд байна.


Хонг Конгийн үймээнд дээрмийн бүлэглэл холбоотой 

ЗГ-ыг эсэргүүцсэн жагсаалын үеэр галт тэрэгний буудалд гарсан үймээнд гэмт бүлэглэлийн 6 хүнийг буруутган баривчиллаа. Тэд ЗГ-ыг эсэргүүцэгч 100 гаруй багтай залуустай нэгдэн 7/21-нд Юэн Лонг гал тэрэгний буудал дээр зорчигчдыг зодсон юм. Энэ үеэр бэртсэн 45 хүний биеийн байдал хүнд байгаа ба цагдаа нар жагсагчдыг явсны дараа иржээ.

Таны сонорт


Image result for lamp icon Өнөөдөр 5 дүүрэг, Төв аймгийн 1 суманд цахилгаан хязгаарлана.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал  


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр