Бид тоймлоё, Та унш


2019.04.29 Даваа                                 11°C   2,639.99  Нүд бүрэлзэн улцайна

Чухлыг тоймлоё


Осол гэмтлийн улмаас өдөрт 7-8 хүн амиа алдаж байна

Энэ нь осол, гэмтлээс сэргийлэх ажил хангалтгүй, үр дүн муу байгаагийн илрэл гэж ЕС У.Хүрэлсүх ордонд болсон зөвлөгөөний үеэр хэллээ. Өнгөрсөн онд л гэхэд осол, гэмтлийн улмаас 142.6 мянга гаруй хүн гэмтэж, 2920 хүн амиа алджээ.

Энх цагт иргэд нь амиа алдсаар!

Өдөрт 7-8 хүн осол, гэмтлийн улмаас амиа алдана гэдэг нь дайн байлдаантай орнуудтай ижил хэмжээнд байгаа юм. Нийтэд мэдэгдсэн осол гэмтлийн дийлэнх нь МХЕГ-ын чанаргүй ажил, хувийн компаниудын хариуцлагагүй байдал зэргээс үүдэлтэй байна. Жнь: зөвхөн энэ сард л гэхэд Налайхын уурхай, Төв цэвэрлэхэд осол гарч ажлаа хийж байсан 7 хүн амиа алдсан юм.

Яагаад заавал МХЕГ гэж?

Учир нь МХЕГ иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, ажиллах таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх үүрэгтэй. Гэвч тэд хөдөлмөрийн аюулгүй байдалтай холбоотой осол гарах бүрт “Бид төлөвлөгөөт хяналт шалгалтуудыг хийсэн. Илэрсэн зөрчлүүдийг арилгах шаардлага хүргүүлсэн ч тухайн компани биелүүлээгүй” гэх тайлбарыг өгдөг юм. Ийнхүү “ханцуйн дотроо наймаалцсан хяналтынхны” уршгаар энх цагт дайнтай орон мэт иргэдээ алдсаар байна.


3 машин тутмын 1 нь зөрчилтэй

ТЦА-аас автобус болон авто машинуудад техникийн бүрэн байдал, утаажилт зэрэгт шалгалт хийхэд 3 тээврийн хэрэгсэл тутмын 1 нь зөрчилтэй байжээ. Ихэнх нь гэрэлтүүлэг болон бүрэн бүтэн байдлаа хангаагүй, үзлэгт хамрагдаагүй зөрчилтэй байсан юм. Ялангуяа насжилт өндөртэй автобуснуудаас ялгарах тортогжилт зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн тул 11 ААН-ийг торгож, зөрчлийг арилгуулжээ. Мөн шалгалтаар 4492 зөрчил илүүлж, 127 тээврийн хэрэгслийг дахин үзлэгт хамруулсан байна.


Буудсан уу, буудуулсан уу?

100 айлын автобусны буудлын орчимд 61 настай иргэн толгойдоо шархтай, буудуулж нас барсан гэх дуудлага Баасан гарагт цагдаагийн байгууллагад ирсэн юм. Одоогоор хэргийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа ба өөрийгөө буудаж амиа хорлосон уу, бусдын гарт өртсөн үү гэдэг нь тодорхойгүй байна. Үзлэг хийх явцад калибр маркийн буу олдсон ба талийгаач нь тус буугаар дух руугаа буудаж, амь насаа алдсан байж болзошгүй гэж цагдаа нар үзжээ. Гэвч зарим иргэд “Хотын төвд ангийн буугаар духандаа буудаж амиа хорлох боломжгүй, Цагдаа нар ажлаа шударга хий” гэж сошиалд бичсэн байна. Шүүх эмнэлгийн дүгнэлт 21 хоногийн дараа гарснаар хэргийн шалтгаан тодорхой болно.


Украинд Оросоор ярьж болохгүй

Украины иргэд болон төрийн албан хаагчид ажлын байран дээрээ зөвхөн төрөлх хэлээрээ ярих ёстой гэх шинэ хууль батлагдлаа. Мөн кино, нэвтрүүлгийн 90%, ном хэвлэлийн 50% нь Украин хэл дээр байх юм. Энэ нь Украины хүн амын 30%-г эзэлдэг Орос хэлтнүүдийг багасгах зорилготой байна. Гэвч уг хууль тус улсад амьдардаг Роман, Польш, Унгарын иргэдийн амьдралд хүндээр тусаж байгаа юм.


Хүүхэд 1-ээс илүү цагаар утас ашиглаж болохгүй

ДЭМБ-аас хүүхдийн дэлгэцийн хэрэглээнд шинэ журам тогтоолоо. Тодруулбал, 2-4 настай хүүхдийн дэлгэцийн хэрэглээг өдөрт 1 цагаар хязгаарлаж, 1 хүртэлх насны хүүхдийг утас, таблет, ТВ, компьютер зэрэгт ойртуулж болохгүй гэлээ. Харин оронд нь дасгал хийлгэж, нойрны зөв дадалтай болгосноор хожим таргалалт зэрэг өвчнөөс сэргийлэх боломжтой байна. ДЭМБ-ын 2016 оны судалгаагаар 1974 оноос хойш дэлхий даяар таргалалттай хүмүүсийн тоо 3 дахин нэмэгдсэн ба Африк, Азийн хөгжиж буй орнуудад хүүхдийн таргалалт ихэсчээ.  

Таны сонорт


Уруулын будгаас халдварлах өвчний тухай.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр