ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Дэлхийн II дайны түүхт ялалтын 75 жилийн ойд зориулсан Цэргийн баярын парадыг зургаадугаар 24-нд нийслэл Москва хотын Улаан талбайд хийнэ гэж мэдэгдлээ.  “Победа 75” парадын ёслолд Казахстан, Молдав улсын Ерөнхийлөгч Кассым-Жомарт Токаев, Игорь Додан нар хүрэлцэн ирэхээ хамгийн түрүүнд илэрхийлэв.

Ташрамд хэлэхэд, ОХУ-ын эрх баригчид Улаан талбайд тавдугаар сарын 9-нд болох байсан цэргийн “Победа-75” парадыг коронавирусийн цар тахлын дэгдэлтээс сэргийлж хорио тогтоосонтой холбогдуулж цуцалж хугацааг нь хойшлуулсан. Харин ялалтын баярын энэ өдрийг тохиолдуулан Москва, Чита зэрэг 12 хотын тэнгэрт цэргийн нисэх онгоц, нисдэг тэрэг оролцуулсан агаарын парад зохион байгуулсан юм.