Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг энэ амралтын өдрүүдэд Булган, Орхон аймгуудад ажиллаж, Эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцан, зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэж байна. Тэрээр Булган аймагт ажиллах үеэрээ "Элэг бүтэн Монгол" үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх аяныг эхлүүлж, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн санаачлан хэрэгжүүлж буй "Хавдаргүй Булганчууд" хөтөлбөрийн нээлтэд оролцон, тус аймгийн иргэдтэй уулзаж, эмч, ажилчдын саналыг сонссон юм.

Түүнчлэн Эрүүл мэндийн сайд Орхон аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн үйл ажиллагаатай нь танилцаж, тэдний санал, хүсэлтийг нь сонсон ачаалал, хүлээгдлийг нь бууруулах зорилгоор 10 эмч, 5 сувилагчийн орон тоог нэмж, хоёр ээлжээр ажиллуулахаар шийдвэрлэлээ.

Эх сурвалж: http://www.mohs.mn