Бид тоймлоё, Та унш

2018.09.03 Даваа                         19°C   2,473.43  Эд эдлэл идээ ундаа олдоно

Чухлыг тоймлоё


Цэцэрлэгт хүрээлэн 12 сар гэхэд “үлгэрийн орон” болно

Тэд Гэрэлт гэр төслийг хэрэгжүүлж, 15м өндөр, 42см-н диаметртэй Азийн хамгийн том гэрийг сүндэрлүүлэх гэнэ.

Та үнсгэлжин болох боломжтой

Учир нь Үнсгэлжин дээр гардаг сүйх тэрэг иргэдэд үйлчилнэ. Мөн 240м гэрэлт гудамж, 400м усан суваг, нумарсан гэрэлт хоолой зэргийг хийнэ. Эдгээр нь хамгийн сүүлийн үеийн гэрэл ашиглаж байгаа гэдгээрээ шоуны гэгддэг Гэрэлт гудамжаас өөр гэнэ.

Бүрэн сийлбэртэй үлгэрийн гэр

Энэ нь багачуудад зориулсан. Тодруулбал, ардын аман зохиол, үлгэр, туульс зэргийг үзүүлж, өв соёлоо өвлүүлэх арга хэмжээг тогтмол зохиох юм.

Тойм

Парк болон цэцэрлэгт хүрээлэнг нийслэлчүүдийн чөлөөт цагаа өнгөрөөдөг ганц газар гэхэд хилстэхгүй. Ямартай ч 12/1 гэхэд цэцэрлэгт хүрээлэнд нүд хужирлах бүтээн байгуулалтууд сүндэрлэх бололтой.


Багш нар өнөөдөр ажил хаяхгүй

Багш нар салбарын сайдтайгаа зөвшилцөлд хүрснээр ажил хаялтаа хойшлууллаа. Тодруулбал, урамшууллын ₮300 төгрөгийг энэ сараас олгож, цалинг 50%-р нэмэх шаардлагыг 2019 оноос үе шаттайгаар биелүүлэхээр болов. Мөн тэдний цалин ЗГ-аас шийдвэрлэсний дагуу 9/1-с 8-12.3%-р нэмэгдсэн юм.


ЗТХЯ-ны сайд Ж.Бат-Эрдэнийг ажлаас нь чөлөөлөөгүй

Түүнийг албан ёсоор чөлөөлөөгүй гэж ЗГ-аас мэдэгдлээ. Учир нь Ж.Бат-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн ч Үндсэн хууль, ЗГ-ын тухай хуулиар энэ асуудлыг Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний дараа УИХ-аар хэлэлцэх ёстой гэнэ. Гэвч Ерөнхийлөгч хүргүүлсэн саналын хариуг одоогоор өгөөгүй байна.


Америк Дэлхийн худалдааны байгууллагаас гарна гэв

Трамп “ДХБ Америкаас бусад улсад үйлчилдэг учир бид нэг ч заргад ялаагүй” гэлээ. Тэд 6, 7 сард Хятадын импортын бараанд $50 тэрбумын татвар ногдуулснаас болж ДХБ-ын хараанд орсон юм. Гэвч 9 сард Хятадад дахин $200 тэрбумын татвар ногдуулахаар төлөвлөжээ. Америк нь Хятад, Канад, Мексиктэй худалдааны маргаантай байна.


Морфиноос хүчтэй эм бүтээжээ

AT-121 гэх уг өвчин намдаагч нь Морфиноос 100 дахин бага тунтай ба илүү хүчтэй үйлчилгээтэй гэнэ. Мөн мансууруулах бодис агуулаагүй тул дондолт үүсгэхгүй аж. Америкт жил бүр 115 гаруй хүн өвчин намдаагч хэтрүүлэн хэрэглэснээс болж амиа алддаг байна.

Таны сонорт


Машины тос болсон хувцсыг цэвэрлэх арга.

Сэтгэх цаг


Юу тал алим шиг харагддаг вэ?

/Өмнөх бодлогын хариу: 2 талтай. Дотор, гадна/

Өдрийн тойм Сошиал


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр