Бид тоймлоё, Та унш

2018.05.14 Даваа                                               23°C   2,401.46  Сүлд тэнэж одно

Чухлыг тоймлоё


Хөгжлийн бэрхшээлтэй иргэд Флаш моб хийлээ

Цэцэрлэгт хүрээлэнд өчигдөр болсон Флаш мобд хөгжлийн бэрхшээлтэй, бэрхшээлгүй гээд 300 гаруй хүн нэгэн зэрэг бүжиж нийгэмд өөрсдийн дуу хоолойг хүргэлээ.  

Юу хэлэхийг хүсэв?
“Хамтдаа нийгэмд оролцож, хамдтаа нийгмийг өөрчилнө.” Иймдээ ч хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэр бүлийн гишүүд болон сайн дурын оюутнуудтай хамтран нийгэмд эерэг хандлагыг бий болгох, хүнийг хөгжлийн бэрхшээлээр нь ялгаварлан гадуурхахгүй байхыг уриалан бүжлээ.

Тусгаарлах бус хамтдаа

Улсаас хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ анхаарал тавина гэхээр тусад нь эмнэлэг, сургууль байгуулдагийг тэд шүүмжилсэн. Өнгөрсөн оны байдлаар манай улсад 103 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэд бий ч, тэдэнд нийгмийн харилцаанд орж бусадтай ижил эрх эдлэх боломж дутмаг байна гэж ОУ-ын хүний эрхийн байгууллагууд онцолдог юм.


Бензиний үнэ ирэх онд нэмэгдэх магадлал өндөр

Одоогийн байдлаар нэг баррель нефтийн үнэ $77 байгаа бөгөөд ирэх онд $100-т хүрнэ гэж Америкийн банк үзжээ. Учир нь Америк Ираны цөмийн гэрээнээс гарч, Ираны нефтийн экспорт тасалдсан, Венесуэлийн нефтийн боловсруулалт буурсан зэрэг нь нефтийн үнийг өсгөнө гэж таамаглаж байна.  


Эбола дахин дэлгэрчээ

Африкийн Конго улсад Эбола дэлгэрч 34 хүн өвчилсний 18 нь нас баржээ. ДЭМБ үүний эсрэг 3 сарын төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна. Одоогоор Эбола тархах эрсдэл тус бүс нутгийн түвшинд өндөр, дэлхийн хэмжээнд бага байна гэж ДЭМБ мэдэгдлээ.


У.Хүрэлсүх сувилагч нарыг төлөөлөлтэй уулзлаа

Цалингаа нэмүүлэхийг шаардаж жагсаал, суулт хийсэн сувилагч нартай ЕС Сувилагчийн өдрийг тохиодуулан уулзлаа. Сайдын зүгээс тулгамдаж буй асуудлыг нь сонсож шийдвэрлэж өгнө гэдгээ ямартай ч хэлсэн. Манай улсад сувилагч 400-500 мянгын цалинтай ба үүнийг хамгийн багадаа 50% нэмэхийг шаардаж, үгүй бол орон даяар ажил хаялт зарлана гэдгээ мэдэгдсэн.


Монгол дахин Арбитрт очих уу?

Монголын оногдуулсан $150 саяын татварын $140-г нь Рио Тинто үндэслэлгүй гэж үзэн, төлөхөөс татгалзсан учир талуудын хооронд маргаан үүсгээд байгаа юм. Хэрэв маргаан даамжирвал Рио Тинто ОУ-ын Арбитрын шүүхэд хандах магадлалтай хэмээн ТУЗ-ийн гишүүн мэдээллээ. Өнгөрсөн онд Эрдэнэтийн 51% асуудлаар манай улс Арбитрын шүүхэд ялагдал хүлээсэн юм.

Таны Сонорт


 Хэл сурахын тулд өдөрт ердөө 20 мин зарцуулахад хангалттай.

 Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал


 Чимх Инээд 


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр