2020.3.18. Энэ өдрийн 10 цагийн байдлаар уурхайн цогцолбор дээр ажиллаж байгаа нийт ажиллах хүчнээс COVID-19-ийн халдварын шинж тэмдэг илэрсэн тохиолдол байхгүй. Компанийн зүгээс Улаанбаатар хот дахь ажлын байрууд, уурхайн цогцолбор болон зэсийн баяжмалын тээвэрлэлтийн явцад урьдчилан сэргийлэх бүх шатны арга хэмжээг авч хэрэгжүүлэхийн зэрэгцээ Улсын болон орон нутгийн онцгой комисс, бусад холбогдох байгууллагуудтай нягт харилцаатай ажиллаж байна.

Уурхайгаас гарах орох зорчигч тээврийн бүх хөдөлгөөн хэвийн горимд шилжсэн.

Зэсийн баяжмалын тээвэр болон УБ-ОТ-УБ чиглэлийн ажилчдын хуваарьт нислэг хэвийн үргэлжилж байна.

Уурхайн цогцолборт Шуурхай штаб, хотод Бизнесийн тогтвортой байдлын багууд байгуулагдан Монгол Улсын Засгийн Газар, Өмнөговь аймаг, Ханбогд сумын Онцгой комисс, халдварт өвчний мэргэжилтнүүдтэй нягт хамтран ажиллаж, “Оюу толгой” уурхай дахь нөхцөл байдлыг тогтмол үнэлж, холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна.

Бид холбогдох байгууллагуудын тогтоол, шийдвэрийг хэрэгжүүлэхийн зэрэгцээ бусад шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаагийн дотор ажилчдын биеийн халууныг тогтмол хэмжиж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байна.

Ажилтнуудынхаа халууныг “Чингис Хаан” олон улсын нисэх буудал, уурхайн цогцолборт нэвтрэх гол хаалга, уурхай дахь “Мазаалай” хоолны газарт өглөө, өдөр болон оройн хоолонд орохын өмнө тус бүр хэмжиж, амны хаалт зүүхийг, гараа угаах болон ариутгахыг шаардан хэрэгжүүлж байна. Бүх ажилтнууд амны хаалт зүүж байна. Баяжмал тээврийн жолооч нарын халууныг мөн хэмжин хянаж, урьдчилан сэргийлэх хяналтын бусад арга хэмжээнүүдийг үргэлжлүүлэн авч байна.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газарт өдөр тутам цаг үеийн мэдээ өгч байна.

Эдгээр урьдчилан сэргийлэх арга хэмжээг Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой Комисс болон салбарын яамдын шийдвэр, зөвлөмж мөн Өмнөговь аймаг болон Ханбогд сумын холбогдох байгууллагуудын шийдвэр, захирамжуудтай бүрэн нийцүүлэн хэрэгжүүлж байна.

2020.3.17. Энэ өдрийн 10 цагийн байдлаар уурхайн цогцолбор дээр ажиллаж байгаа нийт ажиллах хүчнээс COVID-19-ийн халдварын шинж тэмдэг илэрсэн тохиолдол байхгүй. Компанийн зүгээс Улаанбаатар хот дахь ажлын байрууд, уурхайн цогцолбор болон зэсийн баяжмалын тээвэрлэлтийн явцад урьдчилан сэргийлэх бүх шатны арга хэмжээг авч хэрэгжүүлэхийн зэрэгцээ Улсын болон орон нутгийн онцгой комисс, бусад холбогдох байгууллагуудтай нягт харилцаатай ажиллаж байна.

Уурхайгаас гарах орох зорчигч тээврийн бүх хөдөлгөөн хэвийн горимд шилжсэн.

Зэсийн баяжмалын тээвэр болон УБ-ОТ-УБ чиглэлийн ажилчдын хуваарьт нислэг хэвийн үргэлжилж байна.

Уурхайд тусгаарлагдаж, шинжилгээнд хамрагдсан нийт 10 ажилтны шинжилгээний хариу бүгд сөрөг гарсан.

Уурхайн цогцолборт Шуурхай штаб, хотод Бизнесийн тогтвортой байдлын багууд байгуулагдан Монгол Улсын Засгийн Газар, Өмнөговь аймаг, Ханбогд сумын Онцгой комисс, халдварт өвчний мэргэжилтнүүдтэй нягт хамтран ажиллаж, “Оюу толгой” уурхай дахь нөхцөл байдлыг тогтмол үнэлж, холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна.

Бид холбогдох байгууллагуудын тогтоол, шийдвэрийг хэрэгжүүлэхийн зэрэгцээ бусад шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаагийн дотор ажилчдын биеийн халууныг тогтмол хэмжиж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байна.

Ажилтнуудынхаа халууныг “Чингис Хаан” олон улсын нисэх буудал, уурхайн цогцолборт нэвтрэх гол хаалга, уурхай дахь “Мазаалай” хоолны газарт өглөө, өдөр болон оройн хоолонд орохын өмнө тус бүр хэмжиж, амны хаалт зүүхийг, гараа угаах болон ариутгахыг шаардан хэрэгжүүлж байна. Бүх ажилтнууд амны хаалт зүүж байна. Баяжмал тээврийн жолооч нарын халууныг мөн хэмжин хянаж, урьдчилан сэргийлэх хяналтын бусад арга хэмжээнүүдийг үргэлжлүүлэн авч байна.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газарт өдөр тутам цаг үеийн мэдээ өгч байна.

Эдгээр урьдчилан сэргийлэх арга хэмжээг Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой Комисс болон салбарын яамдын шийдвэр, зөвлөмж мөн Өмнөговь аймаг болон Ханбогд сумын холбогдох байгууллагуудын шийдвэр, захирамжуудтай бүрэн нийцүүлэн хэрэгжүүлж байна.

2020.3.16. Энэ өдрийн 10 цагийн байдлаар уурхайн цогцолбор дээр ажиллаж байгаа нийт ажиллах хүчнээс COVID-19-ийн халдварын шинж тэмдэг илэрсэн тохиолдол байхгүй. Компанийн зүгээс Улаанбаатар хот дахь ажлын байрууд, уурхайн цогцолбор болон зэсийн баяжмалын тээвэрлэлтийн явцад урьдчилан сэргийлэх бүх шатны арга хэмжээг авч хэрэгжүүлэхийн зэрэгцээ Улсын болон орон нутгийн онцгой комисс, бусад холбогдох байгууллагуудтай нягт харилцаатай ажиллаж байна.

Өмнөговь аймгийн Онцгой комиссын гуравдугаар сарын 10-ны өдрийн шийдвэрээр уурхайгаас гарах орох зорчигч тээврийн бүх хөдөлгөөнийг зогсоогоод байсан ч гуравдугаар сарын 12-ны өдрөөс эхлэн зөвхөн Ханбогд-Оюу толгой уурхайн чиглэлд хөдөлгөөнийг нээсэн.

Зэсийн баяжмалын тээвэр болон УБ-ОТ-УБ чиглэлийн ажилчдын хуваарьт нислэг хэвийн үргэлжилж байна.

Уурхайд тусгаарлагдаж, шинжилгээнд хамрагдсан нийт 10 ажилтны шинжилгээний хариу бүгд сөрөг гарсан.

Бид орон нутгийн эрүүл мэндийн асуудал эрхэлсэн байгууллагуудтай нягт хамтран ажиллаж байна. Үүний дотор манай компанийн эмч, түргэн тусламжийн багийн ажилтан, халдварт өвчний мэргэжилтнүүд уурхайн цогцолборт байрлан ажиллаж байна. Сэжигтэй эсвэл халдвар авсан нь баталгаажсан тохиолдол гарвал бид хэрэгжүүлэх хариу арга хэмжээний бэлтгэлийг бүрэн хангаад байна. Оюу толгойн уурхайн цогцолборт ийм төрлийн тохиолдол гарвал ямар арга хэмжээ авах талаар мэдлэг, чадвартай бэлтгэгдсэн халдварт өвчний мэргэжилтэн байрлаж байгаа болно.

www.ot.mn