УИХ-ын Хууль зүйн байнгын хороо яг одоо Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна. Одоо шүүгчийн ёсзүйн асуудлыг гишүүд асуулт хариултаар хэлэлцэж байгаа юм.

Манай улсад шүүгчийн ёс зүйн алдааг мэргэжлийн алдаа гэж үзэн шийдвэрлэдэг жишиг байгааг хуульч О.Мөнхсайхан шүүмжиллээ. Монголын энэ жишиг олон улсын хурлаар шүүмжлүүлж байсан тохиолдол гарсныг ч тэрээр хэлсэн юм. Тэрээр “Шүүгч хуулийн тодорхой маргаангүй заалтыг удаа дараа зөрчинө гэдэг мэргэжлийн алдаа биш. 30 жил бид мэргэжлийн алдаа мэтээр хэлж хариуцлагагүй явж ирсэн. Энэ талаар 3 жилийн олон улсын хурлаар судалгааны дүнг танилцуулж байсан. Жишээ нь, шүүгч хэргээ шийдэхээс өмнө хуралдааны талаар биечлэн оролцох, нотлох баримт гаргаж өгөх боломж олгоогүй хэрэг шийдэж байсан. Үүнийг шүүгчид Ёс зүйн хороо сануулах арга хэмжээ аваад шүүх зөвшөөрч байсан. Хууль дээр гомдол гаргах эрхтэй гээд байхад эрхгүй гээд шүүгч хаагаад байдаг. Гадаад руу зорчих эрхийг хуулийн ямар ч үндэслэлгүй хаагаад бүтэн жил хохироодог. Энэ бол мэрэгжлийн алдаа биш. Ямар нэгэн мэдлэг чадвар шаардахгүй хуульч байх шаардлагагүй жирийн иргэн шийдчихнэ. Тиймээс үүнийг Ёс зүйн хороо шийддэг байх нь зөв” гэв.

Эх сурвалж: udriintoim.mn Г.НЯМ