Францын төр засаг есдүгээр сарын 1-нийг хүртэл олон нийтийг хамарсан үйл ажиллагаа явуулахыг хориглосноор тус улсын хөлбөмбөгийн лигийн энэ улирлыг дууссанд тооцсон. Тиймээс коронавирусийн цар тахлын улмаас тоглолтуудыг зогсоох мөчид Нэгдүгээр лигийг тэргүүлж явсан “Парис Сен-Жермейн”-ийг аваргаар тодорсонд тооцсон билээ.

Тэгвэл iDesign Gold компаниас “ПСЖ”-ийн хөлбөмбөгчдөд 2019/20 оны улирлын аварга болсонд нь баяр хүргэж, iPhone-ийн 24 каратын алтан гэр бэлэглэсэн байна. Энэхүү гэр дээр хөлбөмбөгчийн нэр, өмсгөлийн дугаар болон Нэгдүгээр лигийн логог урлажээ.

Р.Гэгээ