Бид тоймлоё, Та унш

 

2018.03.19 Даваа                           8°C  2,397.19  Хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ


Өнөөдөр болох үйл явдал

  • ПёнЧан 2018 Паралимпын хаалтын үйл ажиллагаа болно.
  • Галайхан хөөмийн тоглолтын нээлт СУИС-ын Оюутан театрт болно.

Чухлыг тоймлоё


Путин Оросыг 2024 он хүртэл удирдахаар боллоо

Саналын тоо эцэслэгдээгүй байгаа ч хамгийн сүүлийн мэдээллээр Путин 73.2%  санал авч, ялах нь тодорхой болоод байна. Орос ах (эгч) нар 145 улс, мужуудад нэгэн зэрэг санал өгсөн бөгөөд сонгуулийн ирц 2012 оныхтой харьцуулахад өндөр буюу 59.90% байжээ.

Путины өрсөлдөгч хэн байв?

Нийт долоон өрсөлдөгчдөөс фермийн босс Грудинин-г Путины өрсөлдөгч байсан гэхэд болно. Учир нь Грудинин 14.9% санал авсан, харин олны анхаарлын төвд байсан Собчак 1.4% санал авсан байна.

Харин сонгогчдын хувьд,

Хэн ялах нь ойлгомжтой, амтгүй сонгууль байсан тухай ярьж байна. Хамгийн идэвхтэй сонгогчид Сибир, Алс Дорнодынхон байсан бол хамгийн идэвхгүй нь Санкт Петербург, Москва хотынхон байж.

Цаашлаад, нэр дэвшигч Жириновский саналаа өгснийхөө дараа Оросын сонгуулийн ач холбогдлын талаар “Бид ганц Оросын удирдагчийг сонгоогүй гэдгийг хүн бүр мэдээсэй. Оросын оролцоогүйгээр дэлхий дахин ямар ч шийдвэр гаргаж чадахгүй шүү дээ. Иймд хүн бүр Оросын дуу хоолойг сонсож, Орос хэл сурахыг уриалж байна” гэжээ.

Тойм

Орос руу чиглэсэн олон дайралт, хориг бусад улсаас ирсээр байгаа энэ үед Путин бараг л сурталчилгаа хийлгүй ялалт байгууллаа. Сталинаас хойш Оросыг хамгийн удаан хугацаанд удирдаж буй Путины дараагийн зовинол бол өөрийнхөө залгамжлагчийг олох гэж судлаачид үзэж байна. Учир нь 2024 онд Путин 72 нас хүрнэ.


Паркын зүүн талын замыг 1 жил 6 сар хаана

Олимпын гудамж буюу бидний мэдэхээр паркын зүүн талын замыг 4-р сарын 1-нээс эхлэн жил 6 сар хаана. Учир нь замын цагдаагийн уулзварыг шинэчилж гүүрэн гарц барих ба олимпын гудамжны замыг 4 эгнээтэй болгож засварлах юм. Харин замын түгжрэлийг зохицуулахын тулд 2-3 газарт “түр гүүр” барихаар болжээ.


Барууныхан Путиныг эсэргүүцсээр, харин тэр сонгогдсоор ...

Америкийн 2016 оны ерөнхийлөгчийн сонгуулийг хакердсан хэргээр Оросын 5 аж ахуй нэгж, 19 хувь хүнд Америк  хориг арга хэмжээ авч, тэдний эд хөрөнгийг битүүмжилж эхэлсэн байна. Харин үүнийг Путин ‘ерөнхийлөгчийн сонгуулийг будилиантуулах оролдлого’ гэжээ.


Спортын тойм

ПёнЧан Паралимпт 13 алтан медаль хүртсэнээр Америк тэргүүлж, Канад удааллаа. Харин мөсөн ууланд авиралтын олон улсын Зимниада 2018 тэмцээнээс манай улсын баг 6 медаль эх орондоо авчирлаа. Хөлбөмбөгийн аваргуудын лигт Месси 100 дахь гоолоо оруулсан бол мэргэжлийн холимог тулааны ONE Championship-д манай улсаас Т.Ариунболд оролцохоор болжээ.


Мэргэжлээ зөв сонгоорой

Сурагчдын дийлэнх нь хэн нэгний шахалтаар хүсээгүй мэргэжлээ сонгодог учир төгсөөд ажилгүй иргэдийн тоонд ордог байна. Үүнээс сэргийлэх зорилготой Ирээдүйн эзэд” аян орон даяар эхэлжээ. Аян 5 сарын 1 хүртэл үргэлжлэх бөгөөд хот хөдөөгийн сурагчдад зөвлөгөө өгч, эрэлттэй мэргэжлүүдийг танилцуулж байна.


Таны сонорт


"The quick brown fox jumps over the lazy dog" хэллэгт англи хэлний цагаан толгойн бүх үсэг ордог.


Өдрийн тойм Статистик



  Өдрийн тойм Сошиал