Оросын ерөнхийлөгч Владимир Путин Зөвлөлтийн их бууны ангийн командлагч байсан гэдгээ Санкт Петербургт хийсэн Шинэ жилийн ёслолын их буу буудлага хийх үеэрээ хэлжээ. Тэрээр энэ талаар, “Би 122 мм амтай их бууны дивизийн дэслэгч байсан” гэв.

Путины албан ёсны намтарт түүний армийн цол, их буучин байсан талаар огт дурдаагүй юм. Кремлиний мэдээлснээр тэрээр 1975 онд Ленинградын их сургуулийн хуулийн ангийг төгсөөд шууд Аюулгүйн албаны агентлагт оржээ.

Улмаар ЗХУ 1991 онд задрах хүртэл 16 жилийн турш тус агентлагт алба хаасан бөгөөд дэслэгч хурандаа цол хүртсэн байна.

Путин 1980-аад онд Зүүн Германы Дресден хотод гадны тагнуулчаар ажиллаж байсан гэдэг ч үүнийг Кремлин батлаагүй юм.

Эх сурвалж: The Guardian, Newsweek