ХХ зууны хөгжмийн ертөнцөд "Tutti Frutti", "Long Tall Sally", "Rip It Up", "Lucille", "Good Golly, Miss Molly" дуугаараа нэгэн давалгаа үүсгэн гарч ирсэн рок-н-роллын анхдагчдын нэг “Бяцхан Ричард” хэмээх төгөлдөр хуурч, дуучин Ричард Уэйн Пенниман 87 насандаа тэнгэрт дэвшив. Уран бүтээлийн худалдагдсан пянзны тоо нь 30 саяд хүрсэн түүнийг 1986 онд “Rock and Roll Hall of Fame” танхимд мөнхжүүлсэн бөгөөд тэрбээр 2002 онд тайзаа орхиж буйгаа зарласан юм.