Португалын шигшээ болон Италийн “Ювентус”-ын довтлогч Криштиано Роналдо олон нийтийн сүлжээгээр нэгэн шинэ чэллэнж зарласан билээ. Тэрбээр 45 секундэд 142 удаа гэдэсний таталт хийж буй бичлэгээ харуулаад энэ үзүүлэлтийг нь давахыг хичээхийг хүмүүст уриалсан.


Тэгвэл 800, 1500 метрийн зайн гүйгч, олимпийн аварга Кастер Семеня нэрт хөлбөмбөгчийн дасгалыг үзүүлэлтийг давуулж, 45 секундэд 176 удаа гэдэсний таталт хийж буй бичлэгээ олон нийтийн сүлжээнд оруулжээ.

29 настай ӨАБНУ-ын тамирчин бүсгүй Кастер Семеняг эр шинж нь давамгайлсан хэмээн үзэж цаашид эмэгтэйчүүдийн хамт уралдах эрхийг хасчихаад байгаа билээ.

Р.Гэгээ