Бид тоймлоё, Та унш

2018.07.31 Мягмар                        23°C   2,464.44  Сайн нөхөртэй нөхөрлөнө

Чухлыг тоймлоё


Трамп ЗГ-аа огцруулна гэв

Тэрээр Мексикийн хил дээр хана барих төслийг батлахгүй бол 9 сард ЗГ-аа огцруулна гэлээ. Мексикийн хил дээр хана барих ажил нь түүний сонгуулийн амлалтын нэг юм.

Яагаад хана барих болов?

Трамп ‘Мексикийн цагаачид болон хар тамхины наймаачдаас сэргийлэхийн тулд хана барих нь зүйтэй’ гэж шийдсэн. Тэрээр “хилээ түр хаагаад ч хамаагүй ханыг барина” гэсэн байр суурьтай байгаа юм.

Гэвч…

Мексикчүүд болон Трампыг эсэргүүцэгчид “2 улсад амьдарч буй төрөл садныг уулзуулахгүй, улирлын чанартай Америкт ажилладаг хүмүүсийг зогсоож, эдийн засгаа хаасан ухаангүй бодлого” гэж шүүмжилжээ.

Тойм

Трамп ‘хана барих төслийг дэмжихгүй бол ЗГ-аа огцруулна’ гэж 2, 4, 5-р сард мөн сүрдүүлсэн юм. Гэвч энэ удаад ч бас түүний саналыг дэмжсэнгүй. Учир нь, Мексик-Америкийг тусгаарлах ханыг барихад $1,3 триллион шаардлагатай.  


Тавантолгойн цэвэр ашиг ₮373.3 тэрбумд хүрэв

Тавантолгой эхний 6 сард ₮953 тэрбумын борлуулалт хийж, төлөвлөгөөгөө 110% биелүүлжээ. Ингэснээр улсын төсөвт 2018 онд төвлөрүүлэх ёстой ₮210.5 тэрбумын 90%-г гүйцэтгэжээ. Мөн Тавантолгой төмөр зам болон нүүрс баяжуулах төслөө хөдөлгөж, ЗГ болон УИХ-аас өгсөн даалгаврын дагуу ОУ-ын зах зээлд өрсөлдөх ажлаа эхлүүлжээ.


Рубик шоог хөлөөрөө 30 сек-т эвлүүлэв

Бээжинд 7/29-нд зохиогдсон рубик шооны тэмцээнд манай улсаас Э.Эрдэнэмандах оролцож, хөлөөр эвлүүлэх төрөлд 4-т орлоо. Тэрээр улсынхаа амжилтыг шинэчилж, дэлхийд 30-т бичигдсэнээр Монголын хамгийн өндөр чансаатай тамирчин боллоо. Э.Эрдэнэмандах 8/19-нд Тайваньд зохиогдох Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоно.


Хэт халууны араас хар салхи

Японы баруун хэсгийг Жондари гэх хар салхи дайрч, 24 хүн бэртлээ. Мөн галт тэрэг болон нислэг цуцлагдаж, хөрсний нуралт үүссэн байна. Үргэлжлэн хар салхины дараах халалт болох төлөвтэй байгаа гэнэ. Японд одоогоор үер, хэт халалт зэргээс үүдэн 300 гаруй хүн нас бараад байна.

Таны сонорт


 Цагаан гэрэл болон прожектор нь цас, бороо, манан зэрэгт сарниж жолоочийн үзэгдэх орчинг багасгана.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр