Бид тоймлоё, Та унш

2018.08.06 Даваа                                22°C    2,457.53 Нүд бүрэлзэн улцайна

Чухлыг тоймлоё


Манай улсын саарал жагсаалтад орох хугацааг 1 жилээр сунгалаа

Хэн сунгав?

ОУ-ын санхүүгийн хориг хэрэгжүүлэх байгууллага буюу FATF. Тэд 2017 онд манай улсын мөнгө угаах, терроризмтой тэмцэх тогтолцоонд үнэлгээ өгч, саарал жагсаалтад орох тун эрсдэлтэй орноор нэрлэн, эрчимтэй хяналтдаа оруулсан юм.

Саарал жагсаалтад орвол яах вэ?

Санхүүгийн системд ноцтой эрсдэл учирч, банкны гадаад гүйлгээ зогсох аюултай гэж Монгол банкны зүгээс сануулсан. Тиймээс сунгасан 1 жилд FATF-ын 40 зөвлөмжид нийцүүлэн хууль эрх зүйн орчноо өөрчлөх ёстой гэнэ.

FATF-ын саарал жагсаалтад Серби, Тунис, Ирак, Сири, Иемен, Этиоп, Шри Ланка байгаа бол хард Иран болон Хойд Солонгос байгаа юм.

Тойм

FATF-ын сануулгатай холбоотойгоор УИХ 4/26-нд Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, 7/1-нээс хэрэгжиж эхэлсэн. Улмаар FATF хуулийн үр дүнг харах 1 жилийг бидэнд өгсөн  нь энэ юм. Хэрэв энэ хугацаанд хууль үр дүнгээ өгөхгүй бол манай улс саарал жагсаалтад орж, FATF-ын 37 гишүүн орны анхааралд орно.


Монгол залуус Тайландад хулгай хийж баривчлагдлаа

Тайландад Монголын 5 залуу 7/18-нд очиж, жуулчдын бүсээс ₮22 саятай тэнцэх мөнгө хулгайлжээ. Тэдний 2 нь хулгайлсан мөнгөөрөө 5 ш iPhone X худалдан авч Монгол руу буцсан байна. Харин үлдсэн 3 нь Бангкокийн галт тэрэгний буудлаас баригдсан ба тэднийг ₮7.3 орчим саяар торгож, 5 жилийн хорих ялаар шийтгэх гэнэ.


Трамп Ким дахин уулзах уу?

Трамп Хойдын удирдагч Ким Жон Унд хандан “цэргүүдийн шарилыг эх оронд нь илгээсэнд баярлалаа. Удахгүй уулзъя!” гэж жиргэжээ. Дээд хэмжээний уулзалтын үеэр Трамп Кимийг Цагаан ордонд урьсан ба уг жиргээ тэднийг дахин уулзах магадлалтайг харуулж байна. Тэд 8/1-нд дээд хэмжээний уулзалтын амлалтаа эрчимжүүлэх захидал солилцжээ.


Apple анхны $1 триллионы компани боллоо

Тус компаний хувьцаа 2.9%-р өсч, зах зээлийн үнэлгээ нь $1.002 триллион болсноор $1 триллион үнэлгээтэй анхны Америк компани боллоо. Гэхдээ Америкийн Amazon, Alphabet, Microsoft зэргийн үнэлгээ Apple-г гүйцэхэд ойрхон буюу $800 тэрбум байгаа юм.

Таны сонорт


 Инстаграмд бүтээлээ таниулах хүсэлтэй хүмүүст өгөх зөвлөгөө.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр