Бид тоймлоё, Та унш

2019.05.24 Баасан                                                     Image result for sun rain icon 13°C   2,647.10  Өвчин ирнэ

Чухлыг тоймлоё


Хүний наймаа, бэлгийн мөлжлөгийн хохирогчдын 35% нь хүүхдүүд

Эрүүгийн цагдаагийн албаны мэдээлснээр хүний наймаа, бэлгийн мөлжлөгийн 10 гэмт хэрэг шалгагдаж байгаа ба 57 хохирогч эмэгтэй байна. Гэвч эдгээрийн 20 нь насанд хүрээгүй хүүхэд байгаа юм.

Хэн хохирогч болох эрсдэлтэй вэ?

Хохирогчдын дийлэнх нь гэр бүл тогтворгүй буюу эцэг эх нь салсан, хойд эцэг эхтэй, ядуу, ямар нэг хүчирхийлэлд өртөж байсан, гэрээсээ дайжсан, тэнэмэл амьдралтай байжээ. Тиймээс энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болсон насанд хүрээгүй хүүхдүүдийг нийгэмшүүлэх цогц бодлого хэрэгжүүлэх шаардлагатай гэнэ.

Гэмт хэрэгтнүүдэд оноох ял хэтэрхий хөнгөн байна

Зөрчлийн тухай хуулиар саун массаж нэрийн дор биеэ үнэлсэн эмэгтэйд ₮50 мянга, зохион байгуулсан этгээдийг ₮100 мянгаар торгоно. Харин хүний наймаа хийсэн гэмт этгээдэд Эрүүгийн хуулийн дагуу 5-12 жилийн ял оноодог байна. Жнь: гэр бүлээрээ нийлж хүний наймаа хийдэг этгээдүүдэд шүүхээс 5-10 жилийн ял оноожээ.


УИХ өөрөө тар гэв

Ерөнхийлөгч чуулганд үг хэлэх үеэрээ УИХ-ыг өөрөө тарах санал гаргалаа. Тэрээр гишүүд өөрийн эрх ашигт нийцүүлэн хууль баталж, ард түмний эрхийг уландаа гишгэсэн гэлээ. Тухайлбал, Эрүүгийн хуулийн өөрчлөлтөөр авлигачдыг хэргээс мултлах үндсийг тавьж, Татварын багц хуульд иргэд ААН-ийг боомилсон заалтууд орсон гэнэ. Ерөнхийлөгч санал гаргаснаар УИХ тарахгүй ба эхлээд МАН бүлэг хэлэлцэх юм.


Эрүүл мэндийн сайдыг огцрохыг шаардлаа

АН-аас 15-р сургуульд сүрьеэгийн халдвар гарсантай холбоотойгоор ЭМ-ийн сайд Д.Сарангэрэлийг 6/1-с өмнө огцрохыг шаардан яамных нь гадна жагслаа. Жагсаалд 20 гаруй хүн оролцсон ба огцрохгүй бол тэмцлийн дараагийн хэлбэрт шилжинэ гэв. Харин ЭМЯ хариуд нь “хүүхдийн эрүүл мэндийн асуудлыг битгий улстөржүүл. Эмнэлгийн ажилчдыг үгүйсгэсэн 20 гаруй хүнтэй жагсаал” гэлээ.


Индонезод жагсаал болж 6 хүн амиа алдлаа

Тус улсын ерөнхийлөгч Жоко Видодог дахин сонгогдсоныг эсэргүүцсэн жагсаалын үеэр 6 хүн амиа алдаж, 200 хүн шархаджээ. Цагдаа нар галт зэвсэг ашиглаагүй ч амь үрэгдсэн иргэд бууны суманд өртсөн байх магадлалтай гэнэ. Жагсаалын талаар худал мэдээлэл тарахаас сэргийлж хотын зарим хэсэгт нийгмийн сүлжээг хориглоод байна.


Хятад үйлдвэрүүд озоны давхаргыг нимгэрүүлж байна

Хятадын тусгаарлагч хөөс үйлдвэрлэгчид жилд 7000 тн CFC-11 гэх бодис ялгаруулж байгааг эрдэмтэд тогтоожээ. Гэвч уг бодис нь озоны давхаргыг нимгэлдэг ба 1 тн нь 5000 тн нүүрсхүчлийн хийтэй тэнцдэг байна. Тус бодисыг 1987 онд ОУ-д хориглосон ч Хятадын тусгаарлагч хөөс үйлдвэрлэгчдийн 70% нь ашиглаж байгаа юм. Тус улсын ЗГ гадны судлаачдын зөвлөснөөр CFC-11 бодис үйлдвэрлэгчдийг зогсоож байгаа ба 11-р сард 30 тн бодис эзэмшиж байсан бүлэг этгээдийг баривчилжээ.

Таны сонорт


Image result for жги icon Өнөөдөр Хүй 7 худагт спорт өдөрлөг болно.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр