Баянзүрх дүүргийн 17 дугаар хороонд байрлах Цахлайн тойргийн "Сайн ломбард"-ыг өнгөрсөн сарын 31-нд дээрэмдсэн хэрэг гарсан юм. "Сайн ломбард"-ыг хоёр этгээд баг өмсөн орж дээрэмдсэн байдаг.

Тэгвэл цагдаагийн байгууллагаас гэмт хэрэгтнүүдийг илрүүлжээ. Хэргийг эрхэлсэн ажилгүй 35 настай Э, 34 настай Д, 31 настай М нар бүлэглэн үгсэн тохиролцож, урьдаас төлөвлөж үйлдсэн нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон байна. Тэд "Сайн ломбард"-иас 10 гаруй сая төгрөг, мөн их хэмжээний үнэт эдлэл дээрэмдээд зугтсан байжээ.

Тэд хулгай, дээрмийн гэмт хэрэгт холбогдон хорих ялаар шийтгүүлж байжээ. Хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын гуравдугаар хэлтэст шалгаж байна.

Эх сурвалж:udriintoim.mn