Бид тоймлоё, Та унш

2019.10.29 Мягмар                                                 8°C  2,690.29  Нас ахар болно

Чухлыг тоймлоё  


Зоригийн хэргийг нууцаас гаргахыг шаардлаа 

С.Зориг агсны хэрэгтэй холбоотой 104 хавтаст материалыг ил болгох хүсэлтийг ҮАБЗ-д өмгөөлөгч нар гаргалаа. Хавтас хэрэг хаалттай байгаа нь Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн хэргээр шалгагдаж буй ТЕГ-ын дарга Б.Хурц нарын 9 хүнийг өмгөөлөхөд саад учруулж байгаа гэнэ.

Өмгөөлөх явцад яагаад саад учруулна гэж? 
Хавтаст хэрэг хаалттай учраас өмгөөлөгчид 15600 орчим нүүр материалтай шүүх дээр очин танилцаж, гарахдаа бичсэн тэмдэглэлээ үлдээдэг. Улмаар өмгөөлөгчид зарим мэдээллээ мартсанаас болж шүүгдэгчийг бүрэн гүйцэд өмгөөлж чаддаггүй байна.

Тойм 
Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нар нь С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр 2017 онд 20-25 жилийн ял авсан юм. Гэвч мөрдөн шалгалтын явцад эрүүдэн шүүсэн байж болзошгүй нөхцөл илэрснээр Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар 3 сараас хойш хорихын нэгдсэн эмнэлэгт хэвтэж байгаа юм.


Шахмал түлш аюулгүй

Оросын лабораториос шахмал түлш стандартын шаардлага хангасан, ахуйн хэрэгцээнд хэрэглэж болно гэх дүгнэлтийг ирүүллээ. Иймд зуух, яндангийн аюулгүй байдлаа хангаж, зөв галлахыг иргэдэд анхааруулсан юм. Сүүлийн үед угаарын хордлогын дуудлага багасаж байгаа ба 10/27-нд 26 иргэн угаартжээ.


Шинэ махыг хямд үнээр…  

Бог малын махны үзэсгэлэн худалдаа 10/30-11/3 хүртэл 6 дүүрэгт болно. Үзэсгэлэн худалдаа махны үнийг тогтвортой байлгах зорилготой ба өнгөрсөн 7 хоногт хонины ястай мах ₮9086, үхрийн ястай мах ₮10976 үнэтэй байна. Үзэсгэлэн худалдааны байршлыг энд дарж үзнэ үү.


Исламын улсын толгойлогчийг устгалаа

Сирид явуулсан Америкийн армийн ажиллагааны үеэр дэлхийн хамгийн аюултай террорист Абу аль-Багдадиг устгажээ. Тэрээр Америкийн цэргүүдээс зугтаж байхдаа 2 эхнэр, 3 хүүхдийн хамт дэлбэрч үхсэн байна. Орос, Америк, Туркийн цэргүүд 2014 оноос хойш Багдадиг устгах ажиллагаа явуулсан ба Америкийн ЗГ түүний толгойг $25 саяар үнэлж байжээ.


Байгалийн гамшигтай дүйцэх үймээн

Хонг Конгийн жагсагчид галт тэрэгний буудал, Хятадтай холбоотой ААН-г шатааж, сүйтгэснээс болж $76.5 саяын хохирол учирчээ. Энэ нь тус хотын түүхэн дэх 3 дахь том хохирол учруулсан үйл явдал юм. Өмнө нь 2017, 2018 онд хар салхины улмаас $109-400 саяын хохирол амсаж байжээ.

Таны сонорт


Image result for car icon Машинаа өвөлд хэрхэн бэлдэх вэ?

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал    


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр