Бид тоймлоё, Та унш

2018.02.15 Пүрэв                              -12°C   2,400,13 Эрлэг лугаа учирна


Өнөөдөр болох үйл явдал

  • Битүүний өдөр
  • Сар шинийн бөхийн барилдаан эхэлнэ.
  • Өвлийн олимпт оролцож буй Ч.Отгонцэцэг 10 км гүйлтийн цанын төрөлд өрсөлдөнө.

Чухлыг тоймлоё


Монголчууд цагаан сарыг буян хурааж нүглийг тэвчин бие, хэл, сэтгэл гурвын эв нэгдлийн баяр болгон тэмдэглэж ирсэн хэмээн Тэргүүн их хамба лам Д.Чойжамц айлдлаа.

Энэ жилийн өнгө

Саад тотгор багатай, үр тариа, өвс ургамал дэлгэрнэ. Зарим үед хур саатаж хомсдох тал бий. Хавартаа бол хатуу, салхи ихтэй, мал аж ахуй бага зэргийн хүндрэлтэй. Нялх хөгшдөд ширүүндүү, залууст амгалан байна. Түшмэдүүд хууль дүрмийг эмх цэгцтэй сахиулна гэж зурхайн зурлагад буужээ.

Мөр гаргах ёсон

Өрхийн тэргүүн хөвгүүдээ дагуулж нар мандахаас өмнө цог хийморийн зүг чиглэн гардаг уламжлалтай байжээ. Овоонд идээ будаа залж, нутаг орон, газар усны эздэд дээжийг өргөөд, буян хишгийн зүгээс гэртээ ирдэг. Харин орчин үед гал, мод, төмөр зэрэг найман суудлын махбодийн засал тарнийн арга бий болсон.

Заавал мөр гаргах ёс байхгүй гэж зурхайч лам н.Алтангэрэл хэллээ. Харин мөр гаргахдаа өөрийгөө ариусгаад, энерги авлаа гэж бодох нь зөв гэнэ. Та хэрхэн мөрөө гаргахаа энд дарж харна уу.


Оросын ерөнхийлөгчийн сонгуулийн мэтгэлцээний хувиар гарлаа

Нэр дэвшигчдийн мэтгэлцээн 2 сарын 26-с 3 сарын 15-ны хооронд болно гэж Сонгуулийн ерөнхий хороо мэдээлжээ. Уг мэтгэлцээн 5 телевиз, 3 радиогоор цацагдах ба нэр дэвшигчид телевиз тус бүрд өөрийн биеэр очин мэтгэлцэнэ. Харин тэдний сонгуулийн кампанит ажил энэ сарын 17-оос эхэлж 28 өдрийн турш үргэлжилнэ.


Иргэдийн орлого өсжээ

Өндөр орлоготой иргэдийн тоо өсөж, бага орлоготой иргэдийн тоо буурч байна гэж Статистикийн газраас мэдээллээ. Тодруулбал, 1.1 саяас 1.6 сая төгрөг хүртэлх орлоготой иргэн өнгөрсөн оныхоос 11 хувь болж өссөн гэнэ. Өнгөрсөн оны 4-р улирлын судалгаагаар нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 950 мянган төгрөг болсон нь өмнөх оны мөн үеэс 108.2 мянган төгрөгөөр өссөн байна.


Таны сонорт


Буузыг хонин бууз, тарваган бууз, майхан бууз, цэцгэн бууз, саран бууз, бөөрөнхий бууз, гонзгой бууз, хонхорцог бууз, таван хошуу бууз, цагираг бууз, овоодой бууз, цорготой бууз зэргээр нэрлэдэг байна.

 


Өдрийн тойм Статистик


Монголчууд цагаан сараар дунджаар 210 сая бууз хийж, нэг хүн дунджаар 80 орчим бууз иддэг байна.

 

 


Өдрийн тойм Сошиал