Бид тоймлоё, Та унш

2018.09.28 Баасан                                                     6°C   2,533.95  Эд малын гарлагатай

Чухлыг тоймлоё


Манай жудочид Японы багт ялагдлаа

Жудогийн ДАШТ-ээс манай тамирчид 3 хүрэл медаль хүртсэн ч, сүүлийн өдрийн багийн барилдаанд Японы багт 4:0-р ялагдлаа. Ингэснээр 124 орноос 14-т бичигдэж, өмнөх жилийн амжилт 11 байраар ухарлаа.

Хүрэл медалийн эзэд:

МУГТ Д.Сумъяа -57 кг-д,  ОУХМ Л.Отгонбаатар -100 кг-д, ОУХМ Ө.Дүүрэнбаяр +100 кг-д хүрэл медаль хүртсэн бол гурван тамирчин 5-р байрт, нэг тамирчин 7-р байрт шалгарсан амжилт гаргажээ.

Санаандгүй юу? Санаатай юу?

Ерөнхийлөгч болсноосоо хойш жудогийн ДАШТ-ийг Х.Баттулга алгасахаа болилоо. Түрүү жилийн дэлхийн аваргыг Будапешт хотноо үзсэн бол энэ удаад Азербайжанд албан айлчлал хийнгээ тэмцээний сүүлийн өдрийн барилдааныг үзэж сонирхлоо. Айлчлалын хүрээнд хийсэн ажлууд нь: газрын тосны сан, технологийн паркаар зочилж, хүндэт зочдын дэвтэрт гарын үсгээ зурсан гэв.


Шинэ орон сууцны шугам хоолой стандарт бус байна

МХЕГ-ын хийсэн шалгалтаар шинэ орон сууцны шугам хоолой 2 жил хүрэхгүй хугацаанд зэвэрч, цоорч, бохирдож байгааг тогтоожээ. Энэ нь усыг нянгаар бохирдуулж, зэвтэй ус гарахад хүргэдэг гэлээ. Мөн нийслэлд цэвэр усны 619 км шугам сүлжээ байдгийн дийлэнхийнх нь насжилт хэт өндөр байна гэв.


Трамп: Би бол Хятадыг худалдааны салбарт сорьсон анхны ерөнхийлөгч

Трамп Хятадыг ирэх сарын конгрессын сонгуульд саад хийж Бүгд найрамдах намыг ялагдуулахаар оролдож байгаа гэлээ. Гэхдээ яаж гэдэг нь тодорхойгүй ч Трампыг дэмждэг мужуудын бүтээгдэхүүнд зориуд импортын татвар ногдуулсан гэв. Хятад хариуд нь “Бусдын дотоод хэрэгт оролцох нь манай бодлого биш” гэжээ.


Австралийн ABC телевизийн дарга огцорлоо

ЗГ-аа шүүмжилсэн хэд хэдэн сэтгүүлчийг телевизийн дарга Жастин Милне халсан нь олонд ил болсон тул огцрох хүсэлт өөрөө гаргажээ. Тэрээр ЕС асан Малколм Турнбуллтэй бизнесын хамтрагчид байсан бөгөөд дээрх сэтгүүлчдийн тухай гомдол гаргасан нь үнэн ч, тэднийг халагдахад нөлөөлөөгүй гэж ЕС асан мэдэгджээ.

Таны сонорт


 Ажлын туршлагагүй болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан хөдөлмөрийн яармаг өнөөдөр болно.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал


 

 

Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр