Сансрын нисэгч Ж.Гүррагчаа баатар Сансарт 1981 оны гуравдугаар сарын 22-30-нд аялахдаа хөлгийн бүхээгтээ БНМАУ-ын Үндсэн хууль, маршал Ю.Цэдэнбалын зураг, ээжийн өгсөн арван төгрөг, аавын бэлэглэсэн хаш хөөрөг авч явсан байдаг. Тэрбээр “Алтан гэрэгэ” авч явах бодолтой байсан ч тухайн үед сайн хөршийн харилцаатай Орос улсын (хуучин ЗХУ) эрх баригчид их эзэн Чингис хааныг сайнаар хүлээн авдаггүй үзэл сурталтай байсан тул манай Төр засаг тэдэнд тал алдахгүйн тулд зөвшөөрөөгүй ажээ. Сансрын нисэгчид нийслэл Улаанбаатарт хүрэлцэн ирснийхээ дараа хөдөө орон нутгаар тавдугаар сарын 7-ноос 16-нд Дархан, Эрдэнэт хоёр хот, түүнчлэн Баян-Өлгий, Булган, Дорнод, Ховд, Увс таван аймгаар зочилсон юм.

Ардын хувьсгалаар тодотгосон Монгол төрийн сүүлчийн 100 жилийн түүхэнд Монгол Улсын баатар цолоор 60 хүн шагнуулсны дунд ОХУ-ын иргэн И.Сталин, Л.Брежнев нарын төрийн зүтгэлтэн, Г.Жуков, И.Плиев тэргүүтэй цэргийн жанжин, В.Жанибеков тэргүүтэй сансрын нисэгч нийт 18 эрхэм бий. Харин Монгол Улсаас ОХУ-ын баатар цолтон ганцхан төрсөн нь Ж.Гүррагчаа нисэгч юм. Ер нь Сансраас төрсөн Монгол, Орос хоёр Улсын баатар цолтон Ж.Гүррагчаа генералаас гадна манай хойд хөршийн иргэн найман нисэгч байдаг. Үүнд:

  • Герман Степанович Титов, 1961 оны 12-р сарын 12
  • Андриян Григорьевич Николаев, 1965 оны 5-р сарын 31
  • Павел Иванович Беляев, 1967 оны 8-р сарын 18
  • Виктор Васильевьч Горбатко, 1971 оны 7-р сарын 1
  • Николай Николаевич Рукавишников, 1972 оны 10-р сарын 10
  • Владимир Александрович Жанибеков, 1981 оны 3-р сарын 31
  • Владимир Васильевич Коваленок, 1981 оны 10-р сарын 23
  • Виктор Петрович Савиных, 1981 оны 10-р сарын 23

 

Эх сурвалж: udriintoim.mn