Бид тоймлоё, Та унш

2020.02.10 Даваа                                                         2°C  2,753.93  Өвчин ирнэ

Чухлыг тоймлоё 


Шинэ 20 мянгат өнөөдрөөс гүйлгээнд гарна 

Монголбанкнаас ₮50 болон ₮20 мянгыг шинээр хэвлэж гүйлгээнд гаргалаа. Мөнгөн дэвсгэртийг энгийн нүдээр хараад хуурамчаас ялгах шинэчлэл хийсэн ба харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан товгор таних тэмдэгтэй болгожээ.

Хуучин ₮20 мянгатыг яах вэ? 

3/1-ээс гүйлгээнээс татна. Иймд хуучин ₮20 мянгатаа 2022.03 сараас өмнө банкуудаар солиулах шаардлагатай. Учир нь, хуучин ₮20 мянгатыг хуурамч гэдгийг шууд мэдэх боломжгүйгээс үүдэн хуурамчаар хэвлэх тохиолдол их байгаа гэнэ. 

Тойм 

Манай улс 1227 онд дэлхийд анх удаа цаасан тэмдэгт хэвлэж гүйлгээнд хэрэглэсэн гэж түүхийн баримт бичигт тэмдэглэсэн байдаг. Харин орчин үеийн мөнгөн тэмдэгтийг 1993 оноос хэвлэсэн ба ₮20 мянгатыг 2006 онд гүйлгээнд гаргажээ.


King Tug анх удаа ялагдлаа

МУГТ Н.Төгсцогт WBC холбооны хөнгөн жингийн дэлхийн аварга Гари Рассельтай аваргын төлөө тулалдаж, 2 онооны зөрүүгээр ялагдлаа. Тэрээр 2015 оноос мэргэжлийн боксод тулалдаж байгаа ба 1 ч ялагдалгүй байсан юм. Харин Гари Рассель ийнхүү 5 дахь удаагаа бүсээ хамгаалсан бөгөөд нийт 31 тулаан хийж 1 ялагджээ.


“Монголын зэс”-д тал зассан гэх шүүгч М.Батсуурийн сахилгын хэргийг сөхөв

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ шүүгч М.Батсуурийн сахилгын хэргийг шийдвэрлэх албан бичгийг 2/4-нд Шүүхийн сахилгын хороонд хүргүүлжээ. Эрдэнэтийн 49%-тай холбоотой шүүх хурлыг даргалахдаа хууль зөрчсөн гэх М.Батсуурьт сахилгын хэрэг үүсгэх тогтоол 2019.05.15-нд гарсан ч өнөөдрийг хүртэл ямар ч хариуцлага тооцоогүй байна. Уг нь хуульд зааснаар уг асуудлыг 30 хоногт шийдвэрлэх ёстой юм.


Коронаг устгах төсөл

ДЭМБ-аас коронавирусийн тархалтыг зогсоохын тулд ₮675 саяын төсөл хэрэгжүүлэхээр боллоо. Өчигдрийн байдлаар коронавирус дэлхийн 24 улсад бүртгэгдэж, 37251 хүнд халдварлаж, 812 хүн нас бараад байна.


Сансраас ирсэн эмэгтэй

НАСА-гийн нисгэгч Кристина Кох сансарт хамгийн удаан ажилласан эмэгтэй боллоо. Тэрээр 328 хоног сансарт байсан ба энэ хугацаандаа жингүйдэл болон сансар огторгуй эмэгтэй хүний биед хэрхэн нөлөөлж байгааг судалжээ.

Таны сонорт


Гудамж талбайд бие засаж, нус цэрээ хаявал ₮10 мянгаар торгоно.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал    


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр