Бид тоймлоё, Та унш

2019.01.17 Пүрэв                                             -12°C   2,660.12  Эрхтэн хурц болно

Чухлыг тоймлоё


Хотын мээр сонгогдлоо

Сар гаруй хугацаанд эзгүй байсан Хотын даргын сэнтийд С.Мөнхчулуун залрахаар боллоо. Тэрээр өрсөлдөгч С.Амарсайханыг 55.8%-н саналаар буулган авсан ба санал хураалт нууц горимоор явагдсан юм.

Эцсийн шийдвэрийг ЕС У.Хүрэлсүх гаргана

Хуульд зааснаар С.Мөнхчулууныг хотын даргад томилох эсэхийг ЕС батламжлах ёстой. Хэрэв Ерөнхий сайд С.Мөнхчулууныг “таалахгүй” бол НИТХ 15 хоногийн дотор дахин хуралдах хуультай юм.

Тэгвэл С.Мөнхчулуун гэж хэн бэ?

Нийслэлийн өмчийн харилцааны газрын мэргэжилтнээс ажлын гараагаа эхэлсэн тэрээр 7 жилийн хугацаанд НИТХ дахь МАН бүлгийн дарга хүртэл дэвшжээ. Тэрээр хотын мээр болмогцоо “Аз жаргалтай хот мөрийн хөтөлбөр, утаа, түгжрэл зэрэг асуудлыг анхаарч ажиллана гэсэн ба халаа сэлгээ хийх эсэхээ хэлэх боломжгүй” гэв.


Цалин, тэтгэвэр нэмэгдлээ

Төрийн албан хаагчийн цалинг ₮122-170 мянгаар, тэтгэвэр, тэтгэмжийг ₮19-30 мянгаар нэмлээ. Тэтгэврийн нэмэгдлийг 2/1-с, цалинг 1/1-с олгох ба ийнхүү дундаж тэтгэвэр ₮372.5 мянга боллоо. Мөн 5 хүртэлх насны хүүхдээ эмнэлэгт болон гэртээ асарч буй эцэг, эх, асран хамгаалагчид 3-5 хоногийн цалинтай чөлөө олгохоор шийдвэрлэв. Уг тогтоол нь ханиад томуугийн оргил үе дуустал буюу 3/16 хүртэл мөрдөгдөх юм.


С.Баярцогтыг дахин хорилоо

Батлан даалтаар суллагдаад байсан Сангийн сайд асан С.Баярцогтыг 1 сар хорихоор боллоо. Тэрээр Оюутолгойн гэрээг хийхдээ эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосон гэх хэрэгт холбогдон шалгагдаж байгаа юм. Түүнийг анх 2018.04.03-нд цагдан хорьж, уг шийдвэрээ 2 ч удаа сунгасны эцэст батлан даалтад гаргаж, хилийн хориг тавьжээ.


Хятад саран дээр анхны ургамлыг тарилаа

Хятадын сансрын хөлгийн саран дээр тарьсан хөвөн цэцэг амжилттай соёолсон ч удалгүй үхсэн байна. Өмнө нь хүн төрөлхтөн сансарт ургамал тарьсан ч саран дээр огт тарьж байгаагүй юм. Хятадын эрдэмтэд цаашид саран дээр рапс, төмс, тэле кресс зэрэг ургамал, ногоо тарих ба ялааны өндөгний амьдрах чадварыг шалгах гэнэ. Ингэснээр таталцлын хүч бага, долгион ихтэй орчинд амьд биет амьдарч болох эсэхийг судлах юм.


Apple-ын батарейтэй кэйс

Уг кэйсийг зөвхөн iPhone XS, XS Max, XR загварт зориулсан ба цагаан, хар өнгийн сонголттой гэнэ. Мөн утсаа цэнэглэхдээ кэйсийг авах шаардлагагүй бөгөөд $129 үнэтэй байна. Уг кэйсийн ачаар XS интернет хэрэглэх үед цэнэгээ 21 цаг, XS Max 20 цаг, XR 22 цаг хадгалах гэнэ. Энэ нь iOS системтэй шууд холбогддог учир хэрэглэгч утас болоод кэйсийнхээ цэнэгийг зэрэг хянах боломжтой юм.

Таны сонорт


Image result for river icon Мөсний зузаан харилцан адилгүй байгаа тул гол мөрөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал



Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр