Ливаны гал унтраах ангийнхан, цэргийн нисдэг тэргийн багийнхан урьд шөнө Бейрут боомтын дугуй, тос хадгалдаг татваргүй бүсэд гарсан галыг хэсэгчлэн унтраав. Гал гарсан шалтгааныг цахилгаан шугам сүлжээний гэмтэл, эсвэл агуулахад хадгалагдаж байсан тосолгооны материал шатсанаас болсон байх гэсэн таамаглал дэвшүүлжээ. Азаар хүний амь эрсдээгүй байна. Өнөөдрийн энэ үйл явдлаас сарын өмнө Ливаны нийслэлд зургаан жил хадгалагдаж байсан 2750 тонн аммиакийн нитрат дэлбэрч 190 хүн амиа алдаж, 6000 хүн хүнд шархдаж, 300 мянган иргэн орон байргүй болсон эмгэнэлт аюул тохиолдсон. Ливаны ерөнхийлөгч Мишель Аоун “Ердөө сарын өмнө ихээхэн сүйрсэн боомтыг хамарсан гал  түймэр гарсан шалтгааныг ойрын хугацаанд тодорхойлж гэм буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэнэ” гэж мэдэгдлээ.