Испанийн “Реал Мадрид”-ын залуу довтлогч Лука Йович Испани карантин зөрчиж Сербид ирээд бас давхар карантин зөрчсөн явдал гаргасан. Найз бүсгүй Софиа Милошевичийнхоо төрсөн өдрөөр хамт байхын төлөө ийнхүү хоёр улсын дүрэм журмыг зөрчсөн нь багагүй шуугиан тариад байна.

Үүнээс өмнө Сербийн Ерөнхий сайд болон Эрүүл мэндийн сайд нар Йовичийг шүүмжилсэн. Тэгвэл одоо тус Улсын Ерөнхийлөгч Александр Вучич мөн мэдэгдэл хийжээ.

“Хэрвээ Йович дахин гэрээсээ гардаг л юм бол шууд баривчлах болно. Тэр хийсэн үйлдэлдээ харамсах болно. Түүнд би сая еврогоос нь ард түмний амь нас, эрүүл мэнд илүү чухал гэдгийг би түүнд ойлгуулах болно” хэмээн Сербийн Ерөнхийлөгч Вучич мэдэгджээ.