СЕХ баримт бичиг нь "шаардлага хангаагүй" гэх цөөн хэдэн хүний тоонд Н.Номтойбаярыг оруулаад байв.  Чухам ямар шалтгаанаар түүнд нэр дэвших эрх "өгөхгүй" байгаа нь тодорхойгүй ч"нягтлах" шаардлагатай гэсэн тайлбар хэлж материалыг авч үлдсэн байдаг.  Тэгвэл СЕХ-ны тогтоол гарч  Н.Номтойбаярыг бүртгэжээ.  Тэрээр энэ талаараа өөрийн цахим хуудаснаа мөн мэдээлсэн байна.  Тэрээр "2020 УИХ-ын сонгуульд ХАН-УУЛ дүүрэгт бие даан нэр дэвших хуулийн болзлыг хангалаа.
Бие даан нэр дэвшиж буй намайг дэмжиж тав хоногийн дотор гарын үсгээ зурсан 31,041 сонгогч болон гарын үсгээ зурж амжаагүй ч дэмжихээ илэрхийлсэн мянга мянган залуучууддаа баярлалаа. Хуульд зааснаар  сонгуулийн ажил эхэлмэгц ямар бодлого, шийдэлтэй Хан-Уул дүүргээс УИХ-д нэр дэвшиж байгаагаа танилцуулна" гэжээ.

Эх сурвалж:www.udriintoim.mn, М.Өнөр