5.7 сая хүн амтай Сингапурт коронавирусийн халдвар авсан тохиолдол нэлээд их 22460-д хүрлээ. Өчигдөр бямба гарагт зочид буудалд байрласан түр ажилчдаас 753 хүн Ковид-19-ийн халдвар авчээ. Харин онцлон хэлэхэд, нас барсан өвчтөний тоо 20 байгаа нь тус улсын эрүүл мэндийн байгууллага эмчлэх тал дээр хяналтад байлгаж чадаж буйг харуулж байна.

Сингапурын эрх баригчид гудамжин дахь явган зорчигчдын хоорондын зай барилт, бусад журмыг сахин биелүүлж байгаа эсэхийг хянуулахаар Робот нохой ажиллуулж эхэллээ. Эдгээр нохой нь хуцахгүй ч, иргэдийн гар утсанд суулгасан апликейшнд анхааруулга дохио өгч, улмаар Онцгой байдлын төв рүү тогтоосон дүрэм журмыг хэн хаана зөрчиж байгаа талаар матаас мессеж илгээх ажээ.