Бид тоймлоё, Та унш

2018.08.29 Лхагва                                23°C   2,472.73  Эд малын гарлагатай


Өнөөдөр болох үйл явдал

  • Цөмийн туршилтын эсрэг өдөр
  • Монголбанк мэдээлэл хийнэ

Чухлыг тоймлоё


Хичээлийн шинэ жилийг 18 сургууль, цэцэрлэг эхлүүлэхгүй

Мэргэжлийн хяналтын шалгалтад 54, 121, 138, 164, 146, 127, 41-р цэцэрлэг болон 47, 126, 53-р сургуулиуд тэнцээгүй байна. Засвар дуусаагүй, камергүй, машины зогсоолгүй, галын аюулгүй байдлыг хангаагүй, мэргэжлийн багшгүй зэрэг зөрчлүүд илэрчээ.

Хэзээ хичээл орох уу?

Янз бүр. 9/15, зарим нь 1-р улиралд болон оны дараа үйл ажиллагаагаа эхлүүлнэ. Харин сурагчид ойролцоох харьяа сургууль цэцэрлэгтээ шингэхээс өөр аргагүй гэлээ.

Тойм

Мэргэжлийн багшгүй гэх шалтгаанаар сургууль цэцэрлэгийн дийлэнх нь 9/1-нд хичээлээ эхлүүлэх боломжгүй боллоо. Гэвч багш нар 8-30% цалингийн нэмэгдлийг “голж” 9/3-с ажил хаялт зарлана гэсэн.


Вэйсел Акчайг хулгайлсан хэргийг чуулганаар хэлэлцэхийг хүслээ

УИХ-ын гишүүн Ж.Батзандан Мон-Турк сургуулийн захирал Вэйсел Акчайг хулгайлахыг завдсан хэрэгт Ерөнхий сайдад асуулга тавилаа. Тэрээр ‘Монгол Туркийн ЗГ нууц тохироо хийж, хүний эрх болон Үндсэн хууль зөрчсөн эсэх, үүнд тусгай албаныхан оролцсон бол ямар хариуцлага тооцсоныг асууж, УИХ-ын чуулганаар хэлэлцэхийг хүслээ.


Согтвол сургуульд нь матна

Хичээл эхэлж оюутан залуусын архидан согтуурах явдал ихэсдэг тул эрүүлжүүлэгдсэн оюутныг хуулийн дагуу шийтгэхээс гадна сургуульд нь албан мэдэгдэл хүргүүлдэг боллоо. Ингэснээр сургууль тухайн оюутныг дахин ийм алдаа гаргахгүй байхад анхаарах юм.


Агаарын бохирдол хүмүүсийг “тэнэг” болгож байна

Агаарын бохирдол ихсэх тусам нас тогтсон, боловсролын түвшин доогуур эрчүүдийн хэл яриа, тоо бодох чадвар буурдаг байна. Энэ нь даамжраад Алцхаймер зэрэг сэтгэцийн өвчин үүсэхэд нөлөөлдөг гэнэ. Харин Хятад зэрэг хөгжингүй орны иргэд гэртээ агаар, ус цэвэршүүлэх арга хэрэглэдэг бол ядуу орны иргэд эрүүл мэндээрээ хохирдог байна.


Хойд Америкийн чөлөөт худалдааны гэрээг шинэчиллээ

Америк, Мексик, Канадын 1994 онд байгуулсан гэрээнд өөрчлөлт оруулж, Америк, Мексик зөвшөөрлөө. Ингэснээр 2 орны худалдааны 75% нь татваргүй болж, Канад зөвшөөрөх эсэх нь тодорхойгүй байна. Гэрээний дагуу 3 улс жилд $1 триллион гаруй худалдаа хийдэг байна.

Таны сонорт


Хичээлийн шинэ жилийн нээлт Бямба гарагийн 14:00 цагт болно.

Сэтгэх цаг


Нэг айл 3 эрэгтэй хvvхэдтэй ба хүүхэд бvр 1 эгчтэй. Энэ айл хэдэн хvvхэдтэй вэ?

Өдрийн тойм Сошиал


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр