Бид тоймлоё, Та унш

2018.09.13 Пүрэв                                15°C    2,483.89  Бие эрхтний хүч сайжирна


Өнөөдөр болох үйл явдал

  • Соёл урлагийн ажилтны өдөр
  • Татварын ажилтны өдөр
  • Фэйсбүүкийн төлөөлөгчид мэдээлэл хийнэ

Чухлыг тоймлоё


Дорнын ЭЗ-ын чуулган өнөөдөр дуусна

Ерөнхийлөгч чуулганд оролцохоор 9/11-нд эх орноосоо мордож, Шинзо Абэ, Ши Жиньпин, Путин зэрэг хүмүүстэй уулзлаа.

Сайхан мэдээ

Ши Жиньпин манай улсаас ХАА-н нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг экспортлохоор болж, худалдааны эргэлтийг 2020 онд $10 тэрбумд хүргэнэ гэж амлав.

Харин Путин Орос, Хятадыг холбосон байгалийн хийн хоолойг Монголоор дамжуулах саналыг дэмжлээ. Мөн тэрээр 2019 онд Халхын голын байлдааны 80 жилийн ойн хүрээнд манайд айлчилж магадгүй гэнэ.

Японы ЕС Шинзо Абэ Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудлыг удахгүй ашиглалтад оруулж, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд дэмжинэ гэв.

Одоо л Ерөнхийлөгч шиг…

Х.Баттулга анхны гадаад айлчлалаа 2017 оны Дорнын ЭЗ-ын уулзалтаар эхэлж, Путинтэй хамт жүдо үзээд амжсан. Тэгвэл энэ удаад улс орнуудын төрийн тэргүүнтэй албан уулзалт хийж, хэд хэдэн таатай мэдээ дуулгалаа. Одоо үүнийгээ ажил болгох л үлдлээ дээ.


Дундаж цалин ₮1 сая 25 мянга

Гэхдээ НД, ХХОАТ зэрэг хасагдаж гар дээр ₮833.173 олгогддог гэнэ. Уул уурхай, олборлолтын салбарынхны дундаж цалин хамгийн өндөр буюу ₮2.5 сая бол урлаг, үзвэрийн салбарынхан хамгийн бага буюу ₮612.6 мянгын цалинтай. Манай улсад ₮240.000 хүртэлх цалинтай 46.9 мянган иргэн байгаа бол ₮1.500.000 дээш цалинтай нь 84.7 мянга байна.


МУГТ Э.Содномпилжээ Азийн аварга боллоо

Тэрээр Японы Китакюшю хотод болж буй Парапауэрлифтингийн АШТ-ний -107 кг-д оролцон 239 кг-ыг шахаж аваргаллаа. Энэ нь Рио-2016 паралимпийн дээд амжилтыг 1 кг-аар ахиулсан байна. Риогийн хүрэл медальт Э.Содномпилжээ нь 5 сард пауэрлифтингийн насанд хүрэгчдийн хэвтээ шахалтын хэрэглэлгүй төрлийн Дэлхийн аварга болжээ.


Орос, Хятад, Монголын хамтарсан цэргийн сургуулилт эхэллээ

Үүнд Оросын 300 мянган цэрэг, 36 мянган байлдааны техник, 1000 онгоц, 80 пуужин, Хятадаас 3200 гаруй цэрэг, 1000 байлдааны техник оролцож байна. Харин Монголоос ямар бүрэлдэхүүнтэй оролцож байгаа нь тодорхойгүй гэнэ. Хамрах хүрээгээрээ ЗХУ бутарснаас хойших хамгийн том гэгдэх уг цэргийн бэлтгэл 9/17-нд дуусна.


Путин Японтой энхийн хэлэлцээр байгуулахыг хүслээ

Путин Дорнын ЭЗ-н уулзалтын хүрээнд Японы ЕС Шинзо Абэтэй уулзаж 2018 оны сүүл гэхэд ямар ч нөхцөлгүйгээр энхийн хэлэлцээр байгууллах санал тавилаа. Харин Абэ үүнд тодорхой хариу хэлээгүй байна. ЗХУ 1945 онд Японы 4 арлыг эзэлснээс болж тэд одоог хүртэл маргаантай байдаг юм.

Таны сонорт


Зуслангийн чиглэлийн зарим автобусыг 9/17-с зогсооно.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал



Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр