БНСУ дахь Монгол улсын элчин сайдын яамнаас анхааруулга гаргажээ. Тодруулбал, Монгол руу бүх нислэгийг 4 дүгээр сарын 30 хүртэл буюу өнөөдрийг түр зогсоогоод буй. БНСУ-д хорио цээрийн онцгой дэглэм үйлчилж байгаа тул БНСУ-ын иммигрейшн, АНУ, Европын холбоо зэрэг гадаад орнуудаас ирж байгаа Монгол Улсын иргэдийг хилээр оруулахгүй байгаа аж.
Солонгос дахь манай улсын зарим иргэд АНУ зэрэг бусад орнуудад байгаа иргэдэд "Солонгост ирвэл тусгай онгоцны нислэгт сууж болно" гэсэн баталгаагүй мэдээлэл өгч байгаагаас дээрх орнуудаас зарим иргэд ирээд хил дээр гацаж, хилээр орж чадахгүй байдал үүсч эхэлжээ. Тиймээс албаны баталгаатай мэдээллийг авч зорчихийг БНСУ дахь Монгол улсын ЭСЯ-наас анхаарууллаа.

Эх сурвалж: udriintoim.mn Г.НЯМ