Бид тоймлоё, Та унш

2020.02.03 Даваа                                   -15°C 2,751.61 Өвчин өчүүхэн ирнэ

Чухлыг тоймлоё 


Зарим хилийг хаалаа 

Коронавирустэй холбоотойгоор Хятадтай хиллэдэг боомтуудыг 3/2 хүртэл хааж, иргэдийг Хятад руу явахыг хориглолоо. Харин Монголдоо ирэх хүсэлтэй иргэдийг тодорхой 2 боомтоор 2/6 хүртэл хилээр нэвтрүүлэх юм. 

ОУ-д онц байдал үүсэв

Америк, Япон, Герман, Вьетнамд коронавирус хүнээс хүнд халдсан тул ДЭМБ-аас ОУ-ын эрүүл мэндийн онц байдал зарласан. Онц байдлыг 2009 онд H1N1, 2014 онд полио болон Эбола, 2016 онд Зика, 2018 онд Киву Эбола вирусийн тархалтын үед зарлаж байсан юм. Өчигдрийн байдлаар коронавирусээр 14543 хүн халдварлаж, 304 хүн нас баржээ. 

Монголд үүссэн онц байдал 

Хэдийгээр коронавирусийн халдвар бүртгэгдээгүй ч ханиад, томуугийн дэгдэлт маш их байна. ЭМЯ-ны мэдээлснээр 6 хүн А хүрээний H3N2, 6 хүн H1N1, рино, адено зэрэг томуугийн вирусээр өвчилжээ. Эдгээр вирус нь хүндэрсэн үедээ нас баралтад хүргэдэг ба 2009 онд H1N1 дэгдэж, дэлхийн хүн амын 10-20% нь халдвар авч, 250 мянган хүн нас баржээ. 


УИХ-ын сонгууль 6/24-нд болно

Чуулганаар сонгуультай холбоотой асуудлыг хэлэлцэж, 6/24-нд санал авахаар тогтлоо. Мөн 76 гишүүнийг олон мандаттай тойргоос сонгохоор болсон ба аймгийг 20, нийслэлийг 9 тойрог болгожээ. Хуульд зааснаар сонгуулийн санал авах өдөр бүх нийтээр амарна.


МИАТ нислэгээ цуцаллаа 

Коронавирусийн дэгдэлттэй холбогдуулан Бээжин, Хонг Конгийн нислэгээ цуцалсан байна. МИАТ нь Бээжингийн чиглэлд 2-р сард 10 нислэг, Хонг Конг руу 2 нислэг, 3-р сард нийт 8 нислэг үйлдэх төлөвлөгөөтэй байжээ. 


Энэ сард тэтгэврийг бүрэн олгоно

Цагаан сараас өмнө ахмадуудын зээлийг тэглэх ба энэ сараас тэтгэврийг нь бүрэн олгоно. Ингэхдээ тэтгэврийн нэмэгдэл болон 1-р сард тэтгэврийн зээлээс суутгасан хүүг хамт олгох юм.

Таны сонорт


Цэргийн бүртгэл 2/7-нд дуусна. 

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал    


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр