Бид тоймлоё, Та унш

2019.10.14 Даваа                                                        7°C  2,670.43  Өвчин ирнэ

Чухлыг тоймлоё 


Өндөр хүчдэлээс ялгардаг цахилгаан соронзон долгионыг шалгая

Дэлхийн улсууд өндөр хүчдэлээс ялгарах соронзон долгионыг сүүлийн 40 гаруй жил судалж байхад манай улсад долгионыг хэмжих багаж ч алга байна. Гэвч УБ-т байгаа 18 дэд станц, өндөр хүчдэлийн шонгууд хүний биед хортой долгион ялгаруулсаар байгаа юм. 

Цахилгаан соронзон долгионы сөрөг нөлөө 

3-5 жилийн дараагаас өвчлөл үүсэх магадлалтай ба цусны цагаан эс, тархи, мэдрэлийн эрхтэн тогтолцоо, хөхний хорт хавдар үүсэх эрсдэлийг нэмэгдүүлнэ. Мөн дутуу төрөлт, ургийн гажиг, зүрх, нойр, сэтгэцийн өвчин болон сэтгэл гутрал, дааврын тэнцвэр алдагдах зэрэг өвчлөл үүсэхэд нөлөөлнө. 

Гадны орнуудын авч буй арга хэмжээ 

Долгионы хэмжээг тогтмол шалгаж, өндөр хүчдэлийн шон болон дэд станцын ойр хавьд байрлах байрыг хамгийн хямдаар борлуулж байна. Тухайлбал, Америкт өндөр хүчдэлийн шонгоос 300 метр зайд байрладаг орон сууцны үнэ 18%-р хямд байгаа юм.


Фэйсбүүкийн тусламж 

Фэйсбүүк компанийн Монгол, Тайвань, Хонконгийг хариуцсан захирал манай улсын ЕБС-д VR технологийг нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх боломжтой гэж мэдэгдлээ. VR технологи нь программын тусламжтайгаар хийсвэр орчныг бодит мэт мэдрүүлдэг юм. Иймээс VR технологийг ашигласнаар сурагчид хичээлдээ илүү сонирхолтой болох гэнэ.


Үзмэрээ торддоггүй музейнүүд

МХЕГ-ын газраас 24 музейд шалгалт хийхэд 11 нь их эрсдэлтэй үнэлэгдсэн ба 50% нь үзмэрийг арчилж торддоггүй, 66% нь үзүүлэнгийн танхим шаардлага хангахгүй зөрчил илэрчээ. Иймд улсын хэмжээнд байгаа 34 музейн ажилтнуудад сургалт явуулсан байна.


Японд хар салхи болж 7 хүн амиа алдлаа

Токио хотыг Хагибис далайн хар салхи дайран өнгөрч улмаар гол үерлэж, хөрсний нуралт үүссэн байна. Үүнээс болж 7 хүн амь үрэгдэж, 15 хүн сураггүй болсон ба 90 гаруй хүн бэртэж, 270 мянга гаруй айл өрх цахилгаангүй болжээ. Мөн Бямба гарагт галт тэрэг, метроны буудал хаалгаа барьсан бол Ням гарагт Токио болон төв, зүүн бүсийн онц байдлыг хэсэгчлэн цуцалж, галт тэрэг, метроны үйлчилгээг сэргээсэн байна.


Европын орнууд Туркт зэвсэг нийлүүлэхгүй

Сири дэх Курд үндэстний эсрэг явуулж буй Туркийн дайралтаас болж Герман, Франц зэрэг ЕХ-ын улсууд Туркт зэвсэг нийлүүлэхээс татгалзлаа. Америкийн ЗГ Сириэс цэргээ татсанаас болж Туркийн арми 10/9-нд Сири руу дайралт хийсэн юм. Үүнийг ОУ ихээхэн эсэргүүцсэн ба Туркт хориг тавина гэдгээ Америк болон ЕХ мэдэгджээ.

Таны сонорт


Өнөөдөр нутгийн баруун хэсгээр өдөртөө дулаарна.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал    


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр