Оросын Тула мужийн нэгэн эмнэлгийн сувилагч бүсгүй коронавирусийн хамгаалалтын хувцасныхаа дотуур өмд цамц өмсөлгүй шууд дотуур хувцастайгаа ажилласныхаа төлөө сануулга хүртжээ.

Түүнийг эмнэлгийн удирдлага нь дуудан дахин ийм байдал гаргахгүй байхыг сануулсан байна. Бүсгүй хамгаалалтын хувцасныхаа дотуур хувцас өмсөхөөр маш халуун байдаг тул ингэж ажиллахаар шийдсэн гэсэн тайлбар өгсөн аж. Мөн хамгаалалтын хувцас тийм тунгалаг, нэвт харагддаг гэж мэдээгүй гэдгээ ч хэлжээ. Харин эмнэлгийн өвчтөнүүдийн зүгээс ямар нэгэн гомдол гаргаагүй гэнэ.

Р.Гэгээ