Бид тоймлоё, Та унш

2020.01.20 Даваа                                -12°C 2,744.02 Жаргал үргэлжид ирнэ

Чухлыг тоймлоё 


Автобусанд “ёндоорох” үе

Автобусны цахим төлбөрийн системийн 5 жилийн ойн хүрээнд зорчигчдоос азтан шалгаруулах хөтөлбөр зарлалаа. Ингэснээр автобусанд картаар зорчсон иргэдээс сар бүр азтан шалгаруулах ба азтанг е-баримттай төстэй байдлаар картын арын 12 оронтой дугаараар тодруулна. 

Үнэгүй зорчихоос эхлээд ₮2 сая хүртэлх шагнал 

Картын дугаарын арын 4 орон таарвал сарын турш автобусаар үнэгүй үйлчлүүлэх эрх, 5 орон таарвал ₮500 мянга, 6 таарвал ₮2 саяын шагналтай. Гэхдээ иргэд автобусанд сард 10-аас дээш удаа картаар зорчсоноор азтан болох боломж бүрдэнэ. 

Лхагва гарагийн азтан

Тус хөтөлбөрийг 2020 он дуустал хэрэгжүүлэх ба 1 сарын шагналын сан ₮10 сая байна. Азтанг сар бүрийн 2 дахь 7 хоногийн Лхагва гарагт тодруулах бөгөөд азтан шагналаа аваагүй тохиолдолд дараа сарын тохирол хүртэл хадгалах юм.


Н.Номтойбаярыг гишүүнээс чөлөөлөх үү? 

Хэрэв халдашгүй байдлын дэд хороо энэ 7 хоногт хуралдвал, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийднэ. Ерөнхий прокуророос уг асуудал нууцын зэрэглэлтэй ирсэн учир бүрэн эрхийг түдгэлзүүлэх үндэслэл тодорхойгүй байна. Гэхдээ түүнийг сайд байхдаа бусдад давуу байдал олгосон хэргээс гадна Г.Батхүү агсантай холбоотойгоор шалгаж байгаа юм.


Машинд дуртай Монголчууд 

Манай улс 2019 онд нийт 152 улстай худалдаа хийж, гадаад худалдааны эргэлт $13.7 тэрбумд хүрчээ. Тухайлбал, 94065 ширхэг тээврийн хэрэгсэл импортолсноос 69472 нь суудлын машин байна. Одоогоор улсын хэмжээнд 990856 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаа юм.


Путин хүн амаа өсгөхөд $6.5 тэрбумыг зарцуулна 

Уг мөнгийг бага насны хүүхэдтэй ядуу өрх, анх удаа төрсөн эхчүүдэд тэтгэмж олгоход зарцуулна. Мөн олон хүүхэдтэй өрхийн тэтгэмжийг нэмэх, цэцэрлэг байгуулах зэрэг арга хэмжээ авах гэнэ. Ингэснээр 2024 онд дундаж төрөлт 1 эмэгтэй тутамд 0.2-оор нэмэгдэх ба 2018 оны байдлаар Оросын хүн ам 147 сая байна.


Хятадын халдвараар дахин 1 хүн амиа алдлаа

САРС-тай төстэй вирусээр өвчилсөн 69 настай хүн нас баржээ. Ухань хотын далайн бүтээгдэхүүний захаас гаралтай гэх уг вирусээр 41 хүн өвчилсөн ба өмнө нь 61 настай эрэгтэй амиа алдсан юм. Эрдэмтэд одоог хүртэл вирусийн гарал үүслийг тогтоогоогүй байна.

Таны сонорт


Image result for iphone icon Нууц үгээ мартсанаас болж түгжигдсэн утсыг яах вэ? 

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал    


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр